| "Бидэнд цаашдын Хөрөнгө оруулалтын тогтвортой байдал хэрэгтэй" гэж ХАМБЗ мэдэгдэв |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 20 September 2006 | |
|
"Тус зөвлөлийн энэ жилийн хурлын гол үр дүн бол магадгүй хүн бүр ашигт малтмалын тухай хуулинд гарсан өөрчлөлтийг бүрэн ойлгосонд оршиж байгаа юм. Бизнесийн Зөвлөлийн гишүүд эдийн засгийн ашиг сонирхолоо өргөн цар хүрээнд тодорхойлж байгаа ч Монгол улсын эдийн засгийн жолоодогч хүч нь уул уурхай, байгалийн нөөц баялаг мөн гэж бид үзэж байгаа" гэж Хойд Америк ба Монголын Бизнесийн Зөвлөлийн Дарга болоод SOCO Интернайшналь компанийн Ерөнхийлөгч ярьлаа.
Зарим Хөрөнгө оруулагчид шинэчлэгдэн батлагдсан ашигт малтмалын тухай хууль нь зөвхөн уул уурхайн салбарт нөлөөлөөд зогсохгүй олон салбаруудыг холбосон эдийн засгийн нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа ажээ. Брайн Голдбек, АНУ-ын Элчин Сайдын Яамны Ажлын албаны Дэд дарга хэлэхдээ "Монгол улс дах хөрөнгө оруулалтын орчин нь хувийн хэвшил Монгол улсын хөрөнгө оруулалтын талаар бүрэн итгэлтэй байх боломжийг олгодог байхаас гадна тэр орчин нь зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдын биш мөн олон улсын хөрөнгө оруулагчдыг дэмждэг байх хэрэгтэй " гэж байв. Хууль эрх зүйн орчинг хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход ил тод байдал болоод ардчилсан үйл явцад илүү тогтвортой байдал шаардлагатай байгаа талаар төлөөлөгчид илэрхийлж байсан юм. "Тийм тогтвортой байдал энд оршин тогтнож байна би бодохгүй байна, гэхдээ бид энд бизнес эрхлэх тодорхой нэг арга зам бий юм шүү гэсэн санааг дэлхий нийтэд онцлон тэмдэглэн мэдэгдэх хэрэгтэй гэж үзэж байна" хэмээн Вагнер Азиа компанийн Ерөнхийлөгч Боб Барроу хэлсэн. Дотоод, гадаадын мөн Америкийн хөрөнгө оруулагчдын санааг зовоосон олон асуудал байгаа. "Монголын Entrepreneur-ийн Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын судалгаагаар хамгийн том асуудлууд хэмээн Монгол улсын хүн ам үзэж байгаа зүйлсийг харуулсан байна.Үүнд: Засгийн газар дах үр ашиггүй хүнд суртал, хэт өндөр татварын хэмжээ, авилгал хээл хахууль, хэт их татварын хууль тогтоомж болон санхүүжилт авах боломжоор дутмаг зэрэг нь хөрөнгө оруулалтын гол асуудал болох нь судалгаагаар харагдсан" гэж Голдбек ярьлаа. Мөн тэрээр "Монгол улс олон улсаас оруулах хөрөнгө оруулалтыг хүлээн авах сонирхолтой байгааг ойлгож байгаа. Гэхдээ ингэхийн тулд Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөх шаардлагатай бөгөөд хувийн хэвшил энэ улсын эдийн засгийг гол хөдөлгөгч зүйл байх шаардлагатай юм" гэж ярьж байлаа. Тус хуралд оролцогчид Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинг судлах мөн бизнесийн холбоо харилцаа тогтоохоор Монголд ирсэн тухайгаа хуучилсан юм.
|
|
| Шинэчилсэн: ( Thursday, 21 September 2006 ) |







