| ХАМБЗ хөрөнгө оруулалтын орчны тухай улстөрчидтэй хэлэлцэж байна |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Monday, 18 September 2006 | |
|
Хойд Америк ба Монголын
бизнесийн зөвлөлийн (ХАМБЗ) хөрөнгө оруулагчдын 9 дэх
чуулга уулзалтад илтгэл тавьсан Газрын тос, ашигт малтмалын нөөцийн албаны дэд
дарга Т. Ганхуяг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан олон асуудлуудыг хөндөж
ярьлаа.
“Худалдаа, аж үйлдвэрийн яам болон Газрын тосны албаны төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг стратегит ашигт малтмалын ордуудыг тодорхойлох аргачлалыг боловсруулах тал дээр ажиллаж байна,” гэж Ганхуяг хэлэв. “Санхүүгийн хянан зохицуулах хороо Канадын санаачилсан NI 43101 [уул уурхайн үйлдвэрлэлийн нээлттэй, ил тод тайлан] тайлантай ихэд төстөй стандартыг Монголын хөрөнгийн биржтэй хамтран боловсруулж байна,” гэж тэрбээр нэмж хэлэв. Эхний хэлэлцүүлэгийн үеэр чуулганд оролцогсод Монголд бизнесийн таатай орчныг бий болгоход туслан дэмжихийн тулд идэвхтэйгээр оролцож, туслалцаа үзүүлж байгаагаа илэрхийлэв. Лиман, Ли ба Шюгийн удирдах захирал Хатагтай Дебора Дэйвис, саяхан шинэчлэгдсэн ашигт малтмалын хуулийн стратегит ашигт малтмалын ордын тодорхойлолт, тендерийн үйл явц, төрийн өмчийг нэмэгдүүлэх ба лиценз авах зэрэг бизнес эрхэлж байгаа байгууллагуудад тодорхой болгох нэн шаардлагатай 18 асуудлыг ярив. Засгийн газрын төлөөлөгчид хөрөнгө оруулагчдын санаа зовнисон асуудлуудыг ярилцаж, засгийн газрын журмуудыг тайлбарлахаар хүрэлцэн ирсэн байлаа. “Гэнэтийн ашгийн албан татвараас 90 тэрбум төгрөг орлого орж ирэхээр тооцоологдсон юм. Эхний 8 сарын дотор 40 тэрбум орчим төгрөг орж ирэн, Эрдэнэтийн зэс олборлолтын үйлдвэрээс 30 тэрбум гаруй төгрөгийн орлого ирсэн. Гэвч зөвхөн 1.6 тэрбум алтны олборлолтоос орж ирлээ,” гэж хэлэлцүүлэгийн 2 дах үед Үндэсний татварын газрын ерөнхий захирал Л. Зориг хэлэв. Тус уулзалт мягмар гаригт хууль журам, улс төр ба нам гэсэн сэдэвтэй гуравдах хэлэлцүүлэгээр үргэлжилж, Монголын шадар сайд М. Энхсайхан дугуй ширээний ярилцлагыг удирдан явуулах болно.
|







