| Улсын яамдууд эрчим хүчний үйлдвэрлэлийн төрөл ангийг нэмэгдүүлэх санаатай байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Saturday, 16 September 2006 | |
Өнгөрсөн долоо хоногт төрийн
албан тушаалтнууд өргөн цар хүрээтэй нүүрс болон усан цахилгаан станц
байгуулах, мөн салхи болон нарны эрчим хүчийг нэмэгдүүлэх бололцооны тухай төлөвлөгөөг
баталжээ. Оросоос баруун гурван аймагт одоо хүртэл эрчим хүч экспортлодог
Монгол улсын хувьд бүх эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэж, Хятад ба орост
экспортлохыг эрмэлзэж байна.
“Одоогоор манай төв сүлжээ 100 хувь нүүрсээр ажиллаж байгаа,” хэмээн Түлш, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Т. Цэрэнпүрэв пүрэв гаригт хийсэн ярилцлагад мэдэгдэв. “Бид дэлхий даяар тархаж буй нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихэд сонирхож байна. Манай улсын эрчим хүчний 3 орчим хувь цахилгаан генераторуудаас ба 2 хувь нь нарны энергиэс ирдэг. Мөн Америкийн нэг компани Улаанбаатараас 50 км зайтай 15 Mw салхины эрчим хүчний станц байгуулах санаатай байна.” Монгол улс өдөрт 260-500 Mw эрчим хүч ашигладаг бөгөөд оргил цагийн үеэр эрчим хүчний хэрэглээ Монголын эрчим хүчний салбарын хүчин чадлаас хэтэрдэг тул Оросоос импортлох хэрэгтэй болдог байна. Хэдий тийм боловч, засгийн газрын одоогийн төлөвлөгөөнүүд санхүүжилттэй болбол хоёр хөршдөө эрчим хүч гаргаж, энэ салбарт том эргэлтийг гаргаж чадна. Монголын баялаг нүүрсний ордууд нь өндөр зардалтай боловч бага эрчим хүч гаргадаг нөхөн сэргээгдэх эрчим хүчний станцуудаас илүүд тооцогдох болов уу. “Бид нийт 10,000-15,000 Mw эрчим хүч гаргах хүчин чадалтай дор хаяж гурван нүүрсний цахилгаан станц байгуулах төлөвлөгөөтөй байна,” гэж Худалдаа, аж үйлдвэрлэлийн сайд Б. Жаргалсайхан баасан гаригт хөрөнгө оруулагчдын уулзалт дээр хэлэв. Тус төлөвлөгөөний дагуу Улаанбаатараас 100км зайтай орших нүүрсээр баялаг Багануур дүүрэгт нэг цахилгаан станц, Оюу Толгой ба Таван Толгойн ордуудын ойролцоо говь нутагт том цахилгаан станцууд барьж, мөн Цагаан Суврагын зэс молибдений ордын хажууд бас нэгийг барих аж. Гэвч нүүрснээс улам илүү хамааралтай болох тус алхам Монголын хувьд төдийлөн ашигтай гэж бүх улстөрчид үзэхгүй байна. “Худалдаа, аж үйлдвэрийн яам нүүрсний цахилгаан станцуудын тендер зарлах бодолтой байгаа боловч, бид нөхөн сэргээгдэх эрчим хүчид илүү анхаармаар байна. Манай хөдөөгийн 100,000 гэрэлтэй гэрийн төсөл нь нарны эрчим хүчээр ажиллаж байгаа бөгөөд манай гурван усан цахилгаан станц 250 Mw гаруй эрчим хүчийг гаргаж чадна,” гэж Цэрэнпүрэв хэлэв. “Гэвч бид усан эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг хайсаар байна.” Геологи, уул уурхай ба хүнд үйлдвэрлэлийн салбарын захирал Ц. Даваадорж нүүрсний төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчид олдсон бөгөөд Монголын засгийн газартай меморандумд гарын үсэг зураад байгаа гэв. “Хятадын Улсын цахилгаан сүлжээний корпорацын Шиньхуа групп ба Люнень групп эдгээр цахилгаан станцуудын талаар Монголын засгийн газартай уулзсан,” гэж Монгол дах гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын танилцуулгын үеэр Даваадорж хэллээ. Худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид хойд зүгээс өмнө зүг хүртэл үргэлжлэх шинэ цахилгааны шугамаар дамжуулан Хятад ба Монгол улсад эрчим хүч худалдаж, хангалттай ашиг олох 10 тэрбум ам. долларын төслүүдийн тендер зарлагдах болно гэв. Зургийн эрх Льюк Дистелхорстынх болно
|
|
| Шинэчилсэн: ( Saturday, 16 September 2006 ) |








