MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
"Монгол Улс озоны давхаргад аюулгүй бүтээгдэхүүн импортлохыг дэмжиж байна" гэж Эрдэнэбаатар хэлэв Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Friday, 15 September 2006
Олон улсын озоны өдөр буюу 9-р сарын 15-нд БОЯ-ны сайд И. Эрдэнэбаатарын тавьсан илтгэлийн дагуу, Монгол улс ГЕГ-ын хяналт дор Фреон хэмээх озоны давхаргыг цоологч бодисыг агуулсан гэр ахуйн хөргөгч ба бусад электрон барааны импортын хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Засгийн газар озоны давхаргад аюулгүй бүтээгдэхүүний импортыг дэмжих болно гэж тэр хэлэв.

“Бид Хятадад үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй хөргөгчийн импортыг зүгээр л нэг хориглох аргагүй юм. Монгол улс 2010 он гэхэд озон цоологч хлорфлоркарбоны (ОЦХ) хэрэглээг шахан гаргах болно,” гэж Озоны үндэсний хорооны дарга Ц. Адъяасүрэн хэллээ.

Монгол Улс 1999 онд 20 тонн шахам ОЦХ-ыг импортлох үед ОЦХ-ы хамгийн өндөр хэрэглээнд хүрч байсан. Тус хэрэглээг 2005 оны төгсгөл гэхэд жилд 3.75 тонноор багасгажээ.

Озоны давхаргад аюулгүй хөргөгч, агааржуулагч, гал унтраах хөөс ба шүршигч үнэртэн зэрэг бүтээгдэхүүнүүд одоогоор бүх үйлдвэрлэл хөгжсөн орнуудад өргөнөөр үйлдвэрлэгдэж байна.

“Манай хөршүүд ОЦХ-ыг орлуулах өндөр технологийг ашиглан озоны давхаргад аюулгүй хөргөгчүүд үйлдвэрлэх болсон. Монголчуудын улам ихээр хэрэглэх болсон Оросын хөргөгчүүд ОЦХ-ыг агуулахаа больжээ. Хятад ч бас үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа,” гэж Адъяасүрэн хэлэв.

ОЦХ-ы ихээхэн хэмжээг байгаль орчинд гаргасан Хятадын хөргөгчний үйлдвэрлэл дэлхийн хамгийн том хэмжээний үйлдвэрлэлд ордог. Хүлэмжний хий ялгаруулалтыг багасгах олон улсын санхүүжилттэй төслүүдийн үр дүнд ихэнх ОЦХ-ы үйлдвэрлэл зогсчээ. Мөн орлуулагч бүтээгдэхүүн ашиглан хийж байгаа хөргөгчүүд Хятадын засгийн газраас сайшаал хүртэж эхэлжээ.

Адъяасүрэнгийн хэлж байгаагаар, Монголын хойд хэсэгтэй хил залгаа орших Сибирийн ойн гал түймрийн утаа уур амьсгалын өөрчлөлт ба агаарын бохирдлын гол шалтгаан болж байна гэв. Тэрбээр дэлхийн хамгийн том озооны цоорхой Хятад улсын нутаг дэвсгэрээс гурав дахин том болох Антарктикийн туйлд байдаг гэв. Британийн Антарктикийн судалгааны тайлан 2006 оны 9-р саырн 14-нд озооны цоорхой улам өргөн бөгөөд гүн болж, 28 сая квадрат километр болох төлөвтөй гэсэн байна. Өмнөд туйлын озоны цоорхой 9-р сарын эхээр хамгийн өргөн болдог бөгөөд 9-р сарын сүүл ба 10-р сарын эхээр хамгийн гүн болдог.

Монголын цахилгаан эрчим хүчийг нийслэл хотын нүүрсээр ажилладаг гол цахилгаан станцуудаас гаргадаг тул нийслэл хот хамгийн өндөр агаарын бохирдолтой байдаг. Монголын засгийн газар цахилгаан эрчим хүч гаргах өөр аргууд буюу жижиг оврын усан цахилгаан станц ба цөмийн эрчим хүч ашиглах боломжуудыг хайж байна.

Монгол Улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенци ба озоны давхаргыг цоологч бодисуудын Монреалийн протоколын гишүүнээр албан ёсоор элссэн. Озоны давхаргыг цоолох нь газрын давхаргад хүрэх хэт ягаан туяаны түвшинг ихэсгэж, арьсны хорт хавдар үүсгэх, хүний дархлааны системийг багасгах, ургамлын амьдралд хохирол учруулах, далай тэнгисийн амьтдын популяцийг багасгах ба агаарын дулааралтын гол шалтгаан болох нүүрсхүчлийн хий ба бусад хүлэмжийн хийнүүдийг бий болгоход хувь нэмэр оруулдаг аж.

Шинэчилсэн: ( Friday, 15 September 2006 )