MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
Монголын Говь нутагт Шамбалын орон дахин сэргэлээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Konchog Norbu   
Friday, 15 September 2006
dornogov -- shambhala -- grand opening -- boy tying khatag 3 -- web size Говийн зүүн хэсэгт домогт Шамбалын орон дахин сэргэлээ. 9-р сарын 10-ны ням гаригт хэдэн мянган монголчууд болон гадаадын зочид үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл баярт үйл явдлыг тэмдэглэхээр Дорноговь аймгийн Хамрын хийдэд цуглав. Тэдний баяр хөөрийн гол шалтгаан Калачакра Тантра сударт өгүүлсэн Шамбал хэмээх гэгээрлийн орны дурсгалт хөшөөний барилга дууссантай холбоотой юм. Тус билэгдлийн цогц барилга нь 108 суварга ба гурван том хаалгатай нь 19-р зууны Буддын нэрт уран бүтээлч Данзанравжаагийн гаргасан зургийн дагуу болжээ.

Данзанравжаагийн өв уламжлалын санг хамгаалан, сурталчлах Таван дохио байгууллагын гишүүн А. Эрдэнэбатын хэлснээр, Данзанравжаа (1803-56) 83 наслах ёстой байсан ажээ. Гэвч тэр өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, түүний өв залгамжийг бүрмөсөн устгах байсныг тэр урьдчилан харжээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон гэж Эрдэнэбат хэлж байна. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрын нэн тохиромжтой нөхцөл байдлыг ашиглах зорилготой байв.

dornogov -- shambhala -- grand opening -- first view and arrivals -- web sizeалачакра мандалын (энэ хийдийг хамрын хийдийн лам нар дараа жил хуулбарлах гэж байгаа) дэргэд орших ёстой байсан жижиг дуганатай анхны хувилбар нь 1854 онд баригдсан боловч, 1938 онд Монголын шашны эсрэг хөдөлгөөнд устжээ. З. Алтангэрэлийн удирдлага дор, Монголын болон нэлээд хэдэн орны хэдэн зуугаад иргэд 250,000 гаруй ам. долларыг Шамбалын оронг сэргээх үйлсэд өнгөрсөн жил хандивлажээ.

Шинэхэн баригдсан газар руу Хамрын хийдийн хэдэн арван лам нар үүр цайх үед олныг дагуулан 3 км алхан орсон юм. Тэд ерөөл айлдсан олон залбирал үйлдэж, тус ёслол нь баярын баярын дуу хуур, бүжигтэйгээр өрнөлөө. Суварга руу хөл тавимагц лам нар залбирлаа үргэлжлүүлэн үд дунд хүртэл уншив. Цугларсан сүсэгтнүүд хүрд эргүүлж, суварга, овоонд өргөл өргөж, өнгөрсөн гэм нүглээ ариусган, Данзанравжаагийн өвөг Жамъянданзангийн гэгээн уул болох хан Баянзүрх ууланд хүслээ даатгаж, хаалганы дотоод талд урласан Калачакра бурхан болон Шамбалын 25 хаадын дүрсийг харж бишрэв. Тус ёслол зул өргөх, Данзанравжаагийн шажны дууг дуулах ба салют буудах зэргээр өндөрлөв.

Шамбал ба энэ газрын Данзанравжаа ба Говь нутагтай холбогдох талаар болон тус ариун газрын барилгын үйл явцын зургийг харах хүсэлтэй бол Төвдийн Музейн Нийгэмлэгийн хэвлэсэн Гончигноровын Шамбал сэргэсэн нь нийтлэлийг уншиж болно.

Зургийн эрх Гончигноровых болно.

 

Шинэчилсэн: ( Friday, 15 September 2006 )