MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монгол Улсад 6 сая ам.долларын зээл өгөхөөр болов Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Wednesday, 13 September 2006
jeanЕвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) ерөнхийлөгч Жан Лемьер өчигдөр Улаанбаатар хотын Хасбанктай 5 сая ам. долларын зээлийн гэрээ хийж, гарын үсэг зурлаа. Мөн тус банкны харилцагчдын импорт ба экспортын санхүүжилтийг дэмжихийн тулд нэмэлт 1 сая ам. долларын худалдааны санхүүжилтийг олгохоор болов. Энэ нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад оруулж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. XacБанк нь жижиг бизнес ба хувь хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зээл, санхүүгийн зээл олгодог Монголын хоёрдах том бичил зээлийн санхүүгийн байгууллага юм.

"Монгол улс манай үйл ажиллагааг эх орондоо эхлүүлэхийг хүссэн гол шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг илүү сайжруулснаар ажлын байр бий болгох явдал юм. Бид засгийн газрын баталгаагүйгээр Монголын ба гадаадын бизнесийг дэмжих болно,” гэж Лемьер хэлэв.

Мөн ЕСБХБ нь 80 000 хүртэл ам.долларыг Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад зориулан зээл олгохоор боллоо. Тус банк ашигт малтмалын эх сурвалжийн хэсгийн 20-30 гол шийдвэр гаргагч, журам тогтоогч нарт техникийн болон санхүүгийн сургалтын хөтөлбөрүүдийг явуулдаг. Сургалт голчлон уул уурхайн төсөл, уул уурхайн төслүүдийн санхүүжилт, эрсдэлийн менежмент, гэрээ хэлэлцээр ба тус үйлдвэрлэлийн байгаль орчин, хамгааллын асуудлууд дээр анхаарах болно.

“Бидний үйл ажиллагаагаа явуулдаг орнуудад хоёр гол ялгаа байдаг: зарим орны эдийн засгууд голчлон Европын холбооны өргөжин тэлж байгаа улс төрийн үйл явцад захирагддаг бол зарим нь газрын тос, шатахуун ба түүхий эдийн өндөр үнэд захирагддаг. Монголын хувьд уул уурхайгаас ихэд шалтгаалж байна." гэж тэр хэлэв. "Эдгээр орнуудын нэг асуудал нь эх сурвалжийг даган орж ирдэг орлого бөгөөд энэ нь ч тэдэнд маш ашигтай зүйл билээ.

"Гэхдээ үүний хажуугаар ийм нөхцөл байдал нь хэрхэн энэ үйл ажиллагааг явуулах, зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй тул цаашид хэрхэн тогтвортой байлгах зэрэг асуудлуудад хариу өгдөггүй. Зэсийн үнэ өнөөдөр өндөр байгаа боловч маргааш багасч болно. Энэ тухай бодож үзвэл эдийн засаг олон талтай байх нь зүйтэй. Амжилттай эдийн засгийг хэзээ ч газрын тос ба зэсийн өндөр үнэ өртөг дээр суурилуулан босгож байсан түүхгүй. Хувийн секторын хүрээнд аль болох их буюу эдийн засгийн бүхий л талбарт ажлын байр бий болгох хэрэгтэй.”

Ноён Лемьер Монгол улсыг ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг шинэ орон болгох шийдвэрийг гаргасныхаа дараа Жон Шомель-Догийн удирдах төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулахаар Монголд айлчилж байна.

jean2Лемьер 9-р сарын 12-15 хооронд айлчлахдаа Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Ерөнхий сайд М. Энхболд ба УИХ-ын дарга Ц. Нямдорж зэрэг засгийн газрын тэргүүн нартай уулзах болно. Мөн банкны секторын төлөөлөгчид ба дотоодын болон гадаадын бизнесийн төлөөлөгчидтэй уулзана.

“Ерөнхий сайд, Сангийн сайд ба УИХ-ын даргатай ярилцсан бүх уулзалтууд маань тэдэнд маш сайн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг тод харуулсан.”

Тэрбээр Монголын банкны системийг маш өндөр хүүтэй бөгөөд үргэлжлэх хугацаа нь дэндүү богино байна гэв.

"Тухайлбал оёдлын машин зэрэг тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа жижиг үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахад зээлийн үргэлжлэх хугацааг боломжит үнэ өртөгтэйгээр уртасгах нь маш чухал. Зургаан сарын зээлээр үүнийг хийх боломжгүй бөгөөд тус тоног төхөөрөмж авахад зориулж мөнгө зээлэх нь найдвартай, баталгаатай хэрэг бишээ. Харин үүний оронд, нэг жил эсвэл нэг жил хагасын хугацаа хэрэгтэй. Энэ бол алхам алхмаар хийх ёстой үйл явц мөн."

ХасБанкнаас өгөгдөх таван жилийн хугацаатай зээл Монгол улс ЕСБХБ-ны үйл ажиллагаагаа явуулах орон албан ёсоор болох 10-р сарын 15-нд олгогдож эхэлнэ.

ЕСБХБ нь манай улстай хандиваар санхүүжүүлсэн техникийн туслалцааны олон төрлийн төслүүд дээр ажиллаж байсан. Монгол улс ЕСБХБ-ны гишүүн орноор 2000 онд элсжээ. 2001 онд тус банк Япон, Нидерланд, Люксембург ба Тайваны хөрөнгө оруулсан нийт 10.3 сая еврогийн санхүүжилтээр Монголын хамтын ажиллагааны санг нээсэн.

1991 онд байгуулагдсан ЕСБХБ-ыг 60 улс орон ба хоёр засгийн газар хоорондын байгууллага эзэмшдэг. Тус байгууллага нь төв ба зүүн Европ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих зорилготой.

(Бүх зургийн эрх Льюк Дистелхорстых болно.)

 

Шинэчилсэн: ( Thursday, 14 September 2006 )