MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Шатахууны үнэ нэмэгдлээ Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 12 September 2006

ОХУ-ын нефтийн бүтээгдхүүн нийлүүлэгч Роснефть компани зарим нэг нефтийн бүтээгдхүүнийхээ үнийг нэмсэн ажээ.

Манай гол нийлүүлэгч ОХУ-ын нефтийн Роснефть компани өндөр актавтай нефтийн бүтээгдхүүний үнээ нэмсэн, мөн ОХУ-д нефтийн бүтээгдхүүний экспортын татварыг нэмсэнээс шалтгаалаад Петровис компанийн шатахууны үнийн хувьд А – 80 шатахуун 840 – 850 төгрөгийн үнэтэй болж 40 төгрөгөөр, АИ – 92 бензин 950 – 960 төгрөг болж 80 төгрөгөөр, ДТүлш 1010 – 1020 төгрөг болж 60 төгрөгөөр, АИ – 95 шатахуун 1030 төгрөг ийн үнэтэй болж 100 төгрөгөөр нэмэгдсэн байгаа гэж тус компанийн Борлуулалтын Ахлах Менежер Р.Оюунхишиг мэдэгдлээ.

Ашигт малтмал Газрын Тосны хэрэг эрхлэх газрын Гэрээлэлт хариуцсан Ахлах мэргэжилтэн Ж.Шишмишиг “Нефтийн бүтээгдхүүн импортлогч компаниудад тус бүтээгдхүүнийг тогтвортой, найдвартай хангах тийм экспортлогч компаниудыг хайж өгөх, өөрөөр хэлбэл манай газраас импортлогч компаниудад үйл ажиллагааны туслалцаа үзүүлдэг гэж хэлж болно” гэж ярьсан юм.

“9-р сард бензин шатахууны үнэ буурах ч юмуу эсвэл өөрчлөгдөхгүй боловуу. Ер нь энэ тогтсон хэмжээндээ үлдэх эсвэл нэмэгдэх хандлагатай байдаг билээ” хэмээн тэрээр мөн ярьж байлаа.

Импортын хар-алт дах хойд хөршийн нөлөөг багасган бусад экспортлогчийн орон зайг бий болгоход тус газраас ямар нэг арга хэмжээ авч байгаа талаар лавлахад “ямар эх үүсвэрээс бүтээгдхүүнээ худалдан авах нь тус импортлогч компанийн асуудал”  гэж хариулсан юм.

Петровис компанийн хувьд Казакстан улсаас мөн нефтийн бүтээгдхүүн худалдан авах гэрээтэй боловч тус улс найдвартай нийлүүлэгч биш ажээ.

Шинэчилсэн: ( Tuesday, 12 September 2006 )