| september 12 |
|
|
| Бичсэн: Temuulen | |
| Tuesday, 12 September 2006 | |
|
Гадаадын Хөрөнгө оруулагчдад нийтдээ 80 орчим төсөл санал болгожээ. Энэ сарын 14-15-ны хооронд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2006” Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий Сайд захирамж гарган уг чуулга уулзалт бэлтгэх ажлын хэсэг гарсан ажээ. Бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын зүгээс 40 гаруй төслийг эмхэтгэн англи хэлээр орчуулан гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгон явуулжээ. Мөн хувийн хэвшлийнхний 40 орчим төслийг ГХОГХА-ийн вэбсайт дээрээ байрлуулжээ. Төслүүдээс дурьдвал уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуй, олон улсын нисэх онгоцны хотхон байгуулах, аялал жуулчлал, Э-Монгол зэрэг чиглэлийн төслүүд болно. Одоогоор дээрх чуулганд оролцохоор дотоодийн нйитдээ 43 орны 738 төлөөлөгч бүртгүүлжээ. Үүнийн 412 нь гадаад хүмүүс ажээ. 142 нь гадаадын улс орнуудын томоохон хөрөнгө оруулагчид нь байх юм. (Өнөөдөр) Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч манайд айлчилж байна ЕСБХБ зээлжих эрх бүхий гишүүн орны статусыг манайд олгоод удаагүй байгаа билээ. Энэ хүрээнд тус банкны Ерөнхийлөгч Жан Лемьер өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Зээлжих эрх олгосонтой холбогдуулан тэрбээр ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх юм байна. Жан Лемьер айлчлалын үеэрээ УИХ-ын дарга болон Ерөнхий Сайд зэрэг албаны хүмүүстэй уулзалт хийж, банк санхүүгийн салбартай танилцах ажээ. Мөн тус банкнаас манайд анх удаа олгох зээлийн гэрээнд гарын үсэг зурах гэнэ. ЕСБХБ-ны хувьцааг 60 гаруй улс орон, олон улсын хоёр байгууллага эзэмшдэг байна. Ерөнхийлөгч нь энэ албыг 2000 оноос эхлэн хашиж буй ажээ. (Өнөөдөр) Булчирхайн дунд хэлбэрийн тахлаар өвчилснийг тогтоолоо Архангай аймгийн Эрдэнбулган суманд энэ сарын 5-нд 20 настай эмэгтэй тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэгтэй байсан тул шинжилгээ хийсэн билээ. Шинжилгээний дүнд өвчтөн булчирхайн дунд хэлбэрийн тахлаар өвчилсөн нь тогтоогджээ. Одоогоор өвчтний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нянгийн эсрэг хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнтэй нэгдүгээр хавьталтай 81, хоёрдугаар хавьталтай 1200 хүнийг олж тогтоон хяналтад авч, тэднээс 77 хүнд үзлэг шинжилгээ хийхэд тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэмийг чанд сахих талаар уржигдар шийдвэр гаргасан байна. (Үнэн)
|
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 12 September 2006 ) |







