MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
ШУТИС-ийн Удирдах Зөвлөл өнөөдөр 15 цагт дахин хуралдана Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Monday, 11 September 2006
Өнөөдөр оюутнууд сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж өнөөдөр 13 цагт оюутнууд Оюутны талбайд буюу МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд жагсаал хийнэ хэмээн Монголын Оюутны холбооноос өнөө өглөө мэдэгдлээ.

Яг энэ үеэр буюу 15 цагт Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Удирдах зөвлөл энэ асуудлаар дахин хуралдах ажээ.

БСШУЯамны Мэргэжлийн Боловсролын Газрын дарга Бат-Эрдэнэ хэлэхдээ “Тухайн сургууль санхүүжилтийг өөр өөр эх үүсвэрээс гарган авч байдаг. Гэвч бусад эх үүсвэрээс санхүүжилтийг бүрдүүлж чадахгүй байгаа учир оюутны сургалтын төлбөрөөс бүрдүүлэх болоод байгаа юм. Ямартай ч тус яамнаас ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийг дахин хуралдуулахаар болоод байна” гэж ММ агентлагийн Долоо хоног хөтөлбөрийн үеэр өгсөн ярилцлагадаа ярьж байсан юм.

“Тус сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн З.Энхболдод тус удирдах зөвлөлийн дарга нарыг огцруул, оюутны сургалтын төлбөрийг хэвээр нь үлдээх талаар шаардлагыг хүргүүлсэн байгаа” гэж Монголын Оюутны Холбооны төвлөрсөн арга хэмжээ хариуцсан ажилтан Ж.Энхбат ярьсан юм.

Харин ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн З.Энхболдтой утсаар холбогдоход “МОХ-ноос тавьсан шаардлагыг өнөөдөр болох хуралдаан дээр авч хэлэлцэнэ. Удирдах зөвлөл нийт 30 хүний бүрэлдхүүнтэй. Энэ асуудлуудыг өнөөдрийн хуралдаанаар тодорхой хэмжээгээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэж ярьсан юм.

 

Шинэчилсэн: ( Thursday, 14 September 2006 )