MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд найдвартай дотоодын нислэг шаардлагатай байна гэж EzNis-ээс мэдэгдлээ Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Friday, 08 September 2006
Өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэн тухайгаа өнгөрсөн 7-р сард зарлаад байгаа дотоодын шинэ авиакомпани болох EzNis Эйрвэйс компани гол гол хот суурин газруудад удахгүй нислэг үйлдэхээр болоод байгаа талаар гэж тус компанийн ажилтан мэдэгджээ. Тус компани Иргэнийн Нисэхийн Газар болоод Зам, Тээвэр Аялал жуулчлалын яамнаас лицензээ авахаар хүлээж байгаа болохоор тус компаний ажилтнууд сэтгэл өндөр байгаа юм.

"Бид агаарын тээврийн үйлчилгээний найдвартай, үр ашигтай менежментийг баталгаажуулах, аялалын маршрутыг төлөвлөх зэрэг ажлуудыг хийж байна. Зарим гадаадын экспертүүд Улаанбаатар хотод ирээд байгаа, эдгээр өдрүүдэд бид туршилтын нислэгийг хийгээд байна" гэж EzNis Эйрвэйс компанийн Худалдаа, Маркетингийн хэлтсийн менежер Б.Билэгсайхан ярьсан юм.

7-р сарын эхээр Америкийн Eagle Airways компаниас SAAB 340Bs нэртэй иргэний агаарын тээврийн хоёр онгоцыг худалдан авсан. 7-р сарын 5-ны өдөр Америкийн нисэх онгоцны хөдөлгүүрийг дэмжих General Electric Aviation компани EzNis Эйрвэйс компанитай нисэх онгоцны хөдөлгүүрийн засвар үйлчилгээг хангах нөхцөл бүхий техникийн дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.


"EzNis Эйрвэйс компанийн аюулгүй ажиллагаа дээд түвшинд байгаа бөгөөд засвар үйлчилгээ гэдэг нь зөвхөн эвдэрсний дараа эвдрэлийг засах биш, харин осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг хангах явдал мөн" гэж Б.Билэгсайхан ярьж байлаа.

Мөн тус компани Монгол улсын хэмжээнд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Далайн гарцгүй Монгол орны хувьд агаарын болон төмөр зам, газрын тээвэрлэлтээс бүрэн шалтгаалах агаад агаарын тээвэрлэлт нь Монголыг Хятад ба Орос болох хоёр том хөршөөс бусад орнуудтай холбох гол шугам болдог.  Жуулчлалын салбарын ажилчдын хэлж байгаагаар, дотоодын болон олон улсын өндөр чанартай, найдвартай агаарын тээврийн үйлчилгээ дутмаг байдаг нь тэдний бизнес өсөж хөгжихөд гол саад болдог байна.   

Дэлхийн банкнаас хийсэн хөрөнгө оруулалтын орчны ба худалдааны интеграцийн судалгааны дагуу, “Засгийн газар жуулчид болон агаарын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээнд зориулж нээлттэй тээвэрлэлтийн бодлогыг хэлэлцэж магад. Тийм бодлого нь хуваарьт нислэгийн хангалтгүй бөгөөд найдваргүй үйлчилгээ, жуулчлалын салбарын ноцтой асуудлуудыг шууд багасгана”.

"Eznis Airways компани техникийн дэмжлэгийн гэрээнд гарын үсэг зурсан нь тус компани нисэх онгоцнуудынхаа жигд, найдвартай үйл ажиллагаанд анхаардаг болохыг харуулж байна. Үүнээс гадна, Eznis Airways компани нь дэлхийн шилдэг иргэний агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах болно гэж компанийн удирдлага мэдэгдэж байна," хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч өгүүллээ.

EzNis компанийг мэдээллийн технологи ба харилцаа холбооны бизнес эрхэлдэг Ньюком хэмээх бүлэг компаниуд байгуулсан юм. Энэ групп нь анхны үүрэн телефоны хангагч Мобиком компанийн 40 хувийг эзэмшдэг.   

 

Шинэчилсэн: ( Monday, 11 September 2006 )