| Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг авч үзэх ажлын хэсэг гаргаж байна |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Thursday, 07 September 2006 | |
|
Айвенхоу Майнз Монголын Говь
дах Оюу толгойн зэс ба алтны аварга ордын татвар ба хуульзүйн хүрээг тогтоох 30
жилийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор авч хэлэлцэх ажлын хэсэг Монголын
дөрвөн яамдын хооронд бий боллоо гэж пүрэв гаригт мэдэгдэв.
“Сүүлийн үед татвар ба ашигт малтмалын хуулинд гарсан өөрчлөлтүүд хөрөнгө оруулалтын гэрээг цаашид хэлэлцэх замыг тавьж өгсөн юм,” гэж компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Жон Маккэн тус мэдэгдэлд хэлсэн юм. “Ажлын хэсэг байгуулсан нь улсын ашигт малтмалын нөөцийг нийгмийн болон байгаль орчны хувьд зүй зохистойгоор хөгжүүлж, цаашдын үр ашгийг бүх Монголын ард түмэнд хүргэх Оюу толгойн хөрөнгө оруулалтын бүрэн гүйцэд гэрээнд хүрэх алхам мөн.” “Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах Айвенхоу Майнзын саналыг хэлэлцэхийн тулд энэ ажлын хэсэг байгуулагдаж, анхны уулзалтаа өнгөрсөн долоо хоногт хийлээ,” гэж ажлын хэсгийн гишүүн ба БОЯ-ны тогтвортой хөгжил ба стратегит төлөвлөлтийн салбарын захирал А. Энхбат хэлэв. Сангийн Яамны улсын нарийн бичиг Ч. Хүрэлбаатар ажлын хэсгийн арван гишүүнийг удирдах болно. Сангийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн яам, БОЯ ба Хуульзүй, дотоод хэргийн яамны бусад төлөөлөгчид ажлын хэсэгт бас орж байна. Айвенхоу Монголын засгийн газартай өөрсдийн тэргүүний төсөл болох Оюу толгойн төслийнхөө татвар ба хуулийн цар хүрээг ярилцахаар сүүлийн гурван жил олон удаа уулзсан. “Ажлыг дуусгах цаг хугацаа тодорхой биш боловч ажлын хэсэг нь гэрээний бүдүүвчийг гаргаж, энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын засгийн газрын шаардлагыг тусган оруулах зорилготой байгуулагдсан,” гэж Энхбат хэлэв. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 07 September 2006 ) |







