| Хилийн чанадаас Монгол руу орж ирэх утасны дуудлага ажиллахгүй байна |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 06 September 2006 | |
|
2006 оны 9-р сарын 1-нээс эхлэн гадаад орнуудаас Монгол улс руу МобиКомын гар утсанд дуудлага орж ирэхээ болсон билээ. Мөн зарим энгийн утас руу хилийн чанадаас дуудлага орж ирэхгүй байгаа талаар Монгол улсад холбоо харилцааны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Монгол улсын Харилцаа, Холбооны Зохицуулах хорооны (ХХЗХ) 30-р шийдвэрийн дагуу олон улсаас орж ирж байгаа дуудлагын нэг минутын үнийн хамгийн доод хязгаар нь энгийн утсан 0,02 ам.доллараас 0,08 ам. доллар, харин үүрэн телефоны утсанд 0,03 ам.доллараас 0,14 ам.доллар болон тогтоогджээ. МобиКом корпорацийн Олон Нийттэй Харилцах хэлтсийн ажилтан Т.Тэгшбаяр "Манай компанийн хувьд улс хоорондын ярианы сүлжээнд гэмтэл саатал гараагүй бөгөөд тус компанийн техникийн хүчин чадлаас хамаарсан асуудал байхгүй юм" гэж мэдэгдсэн юм. "Тус хорооноос бүх олон улсын дуудлагыг нэг станцад нэгтгэх, тарифийн мөрдөлтөд хяналт тавих, улс хоорондын ярианы зах зээлд дүн шинжилгээ хийх зорилгоор шинэ IP switch сүлжээг суурилуулахаар төлөвлөсөн" хэмээн Лхавга гаригт утсаар авсан ярилцлагын үеэр ХХЗХ-ны мэргэжилтнүүд мэдэгдсэн. Тэд "Үнэ тарифтай холбоотой дээрх өөрчлөлтүүд, IP сүлжээний станцад холбогдох техникийн асуудлуудтай уялдан компаниуд улс хоорондын ярианы талаар гадаадын карьер компаниудтай хийсэн гэрээгээ өөрчилж магадгүй юм" гэж ярьж байлаа. МЦХолбоо компанийн Техникийн хэлтэсийн Инженер "ХХЗХ интернэт дээр суурилсан IP сүлжээг суурилуулахаар шийдсэнээс МЦХ улс хоорондын ярианы ачааллыг дамжуулах нэгдсэн станцыг эзэмшигч байхаа больж олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгч болж байгаа гэж ойлгож болно" гэж ярьсан юм. "Бидний суурилуулах гэж байгаа IP switch сүлжээнд ямар ч асуудал байхгүй. Энгийн болоод гар утас руу хилийн чанадаас олон улсын дуудлага хүлээж авч чадахгүй байгаа тэр асуудал нь энэ IP сүлжээ тавигдахаас өмнө болоод байгаа асуудал. МЦХ компани л улс хоорондын ярианы ачаалалаа дийлэхгүй байгаа учраас энэ асуудал үүсэж байна гэж бид үзэж байгаа" гэж Мэдээлэл Харилцаа Холбооны Хөгжлийн төвийн IP сүлжээний газрын Дарга ярьсан юм. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 07 September 2006 ) |







