| Төмөрлөгийн үйлдвэрүүд Улаанбаатар хотод одоо хүртэл байсаар байна |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Monday, 04 September 2006 | |
|
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Л.Балдан-Очир бид эдгээр төмөрлөгийн үйлдвэрүүдийг бараг өдөр бүр, шөнө өдөргүй хөөж, нүүхийг шаардаж цахилгааныг нь хүртэл тасалж байна. Гэвч тэд нүүхгүй, үйлдвэрээ хотоос нүүлгэхгүй байна гэж ярьсан юм.
Төмөрлөгийн үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх тухай Улаанбаатар хотын Захирагч Н.Батбаярын 207-р захирамж 2006 оны 5-р сард гарсан бөгөөд энэхүү захирамжын дагуу төмөрлөгийн үйлдвэрүүдийг Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд төвлөрүүлэх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2006 оны 7-р сарын 28-ны өдөр гарсан юм. "Хотод нийтдээ ийм төрлийн 30 гаруй үйлдвэрүүд байдаг юм. Тэдгээрийн ихэнх нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй" гэж Балдан-Очир ярьж байлаа. Өнгөрсөн долоо хоногт зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр үйлдвэрүүдийн зарим нь "Иргэдийг хордуулж байна" гэж мэдээлж байсан билээ. "Эдгээр үйлдвэрийн үйлдвэрлэл хортой гэсэн эрүүл мэндийн болоод химийн шинжилгээ хийгдэж албан ёсны дүгнэлт гараагүй. Гэхдээ ийм үйлдвэрийн ажиллагаа байгаль орчинд хор нөлөөтэй гэдэг нь тодорхой" гэж Л.Балдан-Очир тайлбарласан юм. "Өнөөдөр, бид хяналтын хэсэг, эдгээр үйлдвэрүүд рүү дахин шалгалт хийхээр явах гэж байна" гэж мөн тэрээр ярьж байлаа. Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Ван Ши Дай төмөрлөгийн үйлдвэрийн менежер гэгч хүнтэй утсаар холбогдоход тэрээр "Бид, манайх одоо байгаа байршилаасаа нүүхээр болж байна. Гэхдээ хэзээ, хаашаа нүүх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Манайх Багануур луу нүүж магадгүй" гэж ярьсан юм. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлын талаар лавлахад тэрээр "Би энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна" гэсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ "Манай үйлдвэр бол Улаанбаатар хотын хамгийн том төмөрлөгийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс том үйлдвэр, бид одоо удахгүй Хятадаас сайн техник, тоног төхөөрөмж авчирч байгаа" гэж ярьж байлаа.
|
|
| Шинэчилсэн: ( Monday, 04 September 2006 ) |







