| Фитч Монголын төгрөг ба валютын зэрэглэлийг B+ буюу тогтвортой гэж үнэллээ |
|
|
| Бичсэн: Ch.Sumiyabazar | |
| Monday, 04 September 2006 | |
|
Олон улсын зэрэглэл тогтоогч агентлаг болох Фитч агентлаг Монголын урт хугацааны гадаадын болон дотоодын валютын зэрэглэлийг B+ буюу тогтвортой гэж тогтоожээ. "2005 онд Монголын эдийн засгийн үйл ажиллагаа сайн хэвээр байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.2%-иар өссөн нь Фитчийн зэрэглэлээр тогтоогдсон Азийн эдийн засгуудын 5.3%-ийн дунджаас илүү өндөр байна. ДНБ-ний 20%-ийг бүрдүүлдэг Монголын мал аж ахуйн ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын таатай нөхцөл байдал нөлөөлсөн бол экспортын худалдаа нь 23%-ийг бүрдүүлснээр эдийн засагт мөн дэмжлэг үзүүлжээ. Фитч Монголын ДНБ-ний өсөлт 2006 ба 2007 онд 5-6% хүртэл өснө гэж мэдэгдсэн, " хэмээн 9-р сарын 1-нд гарсан Фитч зэрэглэлийн үнэлгээний тайланд дурьджээ. Монголын УИХ-ын бодлого гадаадын шууд хөрөнгө оруулалт ба худалдаа арилжааны илүү таатай нөхцлүүдийг арагш татсан гэж Фитч мэдэгдэв. "Гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хөсөрдүүлж, албан ёсны донорын санхүүжилтийг зогсооход нөлөөлсөн байж болохуйц улс төрийн тогтворгүй байдал ба хуулийн гэнэтийн өөрчлөлтүүдийн сөрөг үр дагаврыг хэмжихийн аргагүй," гэж Азийн зэрэглэл тогтоох багийн туслах захирал Ай Линь Нгям хэлэв. "Шинээр тогтсон засаглал нь гол сектор болох ашигт малтмалын сектороос орж ирж байгаа их хэмжээний ашгийг тэнцүү хуваах гэсэн түгээмэл оролдлогыг дагах гэж үзэж байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт хийж, гэнэтийн ашгийн албан татварыг гаргасан нь тус секторт ажиллаж байгаа гадаадын компаниудад том цохилт болж байна. Тус үйлдвэрлэлийн энэхүү цохилт нь олон нийтийн секторуудын оролцоог улам илүү хамарч, мөн асуудлыг зөв шийдэхгүй бол хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дахин сэргээж болно." Хадгаламж зээлийн хоршоодын хуурамч үйл ажиллагааны дүнд санхүүгийн тогтолцооны дарамт шахалт буйг илтгэж байна хэмээн Фитч хэлэв. "Банкны секторт зээлийн өсөлт хурдацтайгаар нэмэгдэж, ялангуяа гадаадын валют зээлэх нь ихсэж байгаа нь эрсдэлийн менежмэнтэд асуудал үүсгэж, ирээдүйн хөрөнгийн чанарт нөлөөлж магад." |
|
| Шинэчилсэн: ( Monday, 04 September 2006 ) |







