MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Монголын хуучин машины зах зээл Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Friday, 01 September 2006
1990-ээд оноос өмнө Орос улсад үйлдвэрлэсэн машинууд Улаанбаатарын гудамжийг дүүргэдэг байлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй 70,000 автомашины дундаас орос машин бараг харагдахгүй бөгөөд зөвхөн хотоос гадуур машин жолооддог олон жолоочдын дуртай машин болох УАЗ-469-г л харж болно.

Улаанбаатарын автомашинууд хямд, жижиг суудлын машинаас эхлүүлээд том жийп машин хүртэл байх бөгөөд эдгээрийн ихэнхийг өмнөд Солонгос ба Япон улсаас импортлодог юм. Баруун ба зүүн гараар жолооддог тус машинуудыг зохицуулах замын хууль дүрэм одоогоор алга.

Гаалийн Ерөнхий газраас өнгөрсөн жилийн эхний арван сарын гадаад худалдааны статистик тоо баримтаас үзэхэд, Монгол улс АНУ-аас 99, Германаас 102, Оросоос 379, Англиас 73, Хятадаас 18, Шведээс 3, Өмнөд Солонгосоос 2,660 ба Японоос 7,628 суудлын автомашин оруулжээ.

Импортоор оруулж байгаа машинуудаас гаалийн татвар ба онцгой албан татвар авдаг. Засгийн газар импортын машинуудаас хөдөлгүүрийн багтаамж ба үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалан онцгой албан татвар авдаг байна.

carstax

carstaxmon
Эх сурвалж: Онцгой албан татварын хууль

Тоёота, Хьюндай, Ниссан, Сузуки, Форд, Мерседес Бенц би БМВ зэрэг дэлхийн том компаниуд Монголд худалдааны агентлагуудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн боловч хүмүүс хямд үнэтэй, хуучин машин авах сонирхолтой хэвээр байна.

“Японы олон машин экспортлогч компаниуд хурдацтай өсч буй Монголын зах зээлд хамтран худалдаа хийх сонирхлоо илэрхийлсэн,” гэж автомашин худалддаг компанийн бизнес эрхлэгч ярьж байна.

“Гэвч манай засгийн газар анхаарал дутмаг бөгөөд импортлогдож байгаа машинуудыг хулгайлагдсан эсэхийг шалгадаггүй. Засгийн газар зөвхөн тавар хураахаа л боддог. Харин импортлогчид бид гаалийн татвар маш өндөр тул машины жинхэнэ үнийг дарагдуулдаг.”

Японы хуучин автомашины нийгэмлэгийн гаргасан мэдээллийн дагуу, Япон улс ашиглагдсан машинуудаа 180 гаруй оронд экспортлодог бөгөөд тэдний хамгийн том зах зээл нь Орос ба Шинэ Зеланд юм байна. “Японы хуучин машины экспорт ялангуяа хөгжиж байгаа орнуудад өсөх хандлагатай,” гэж тус нийгэмлэгийн тэргүүн Хироши Сата мэдэгдэв.

“Бид Тоёота Марк II-ыг 5,000 ам.доллар, Лэнд Крузерийг 25,000 ам.доллар, Мицубиши Пажерог 9,000 ам.доллар, ба Тоёота Раумыг 4,500 ам.доллараар худалддаг. Худалдан авагчид маань аюулгүй байдлын үүднээс Япон машинд дуртай байдаг боловч сэлбэг нь Солонгос машиныхаас илүү үнэтэй байдаг,” гэж Монгол дах хамгийн том автомашин импортлогч компаниудын нэг Дако Автогийн борлуулагч хэлэв.

Дотоодод автомашин үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Засгийн газар Монголын Онцгой албан татварын хуулинд Монголд үйлдвэрлэсэн экспортын машинуудаас ямар ч онцгой татвар авахгүй байхаар шийджээ.

Харин өнөөдрийг хүртэл энэ салбар ирээдүйн хөрөнгө оруулагчдаа хүлээсээр байна.

“Бидэнд энэ төрлийн санал орж ирээгүй байгаа. Хэрэв гадаадын нэгэн хөрөнгө оруулагч санал тавивал бид дэмжих болно,” гэж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн ажилтан ярив.

 

Шинэчилсэн: ( Friday, 01 September 2006 )