MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Шувууны ханиадны шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байна Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Friday, 01 September 2006
АНУ-ын Геологийн судалгаа, Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг (ЗААХН) ба НҮБ-ын Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын эрдэмтэд 8-р сард Монголын зүүн хойд хэсэгт арваас дээш газарт хийсэн шувууны ханиадны урьдчилсан шинжилгээгээр H5N1 вирус илрээгүй болохыг мэдээлэв.

Монгол дах ЗААХН-ийн захирал Аманда Файн хэлэхдээ, тэд олон төрлийн нүүдлийн шувуудаас шинжилгээ авсан боловч өвчний шинж тэмдэг огт илрээгүй гэв. Гэсэн хэдий ч АНУ-д 10-р сард илүү нарийвчилсан дүн шинжилгээг хийх юм байна.

Дэлхийн шувууны ханиадны судалгааны сүлжээний хөтөлбөрт оролцож байгаа эрдэмтдийн бүлэг 10-р сарын эхээр шинжилгээний ажлаа дуусгахаар баруун Монгол ба Увс нуур руу аялахаасаа өмнө Хөвсгөл аймгийн шувуудад шинжилгээ хийж байна.

АНУ-ын Хөдөө аж ахуйн салбар 2005 онд Монгол улсад 100–гаас дээш шувууны ханиад гарсан тухай баталсан. Хэдий тийм боловч 2006 оны эхээр Монголын төв малын эмнэлгийн лабораторийн дүн шинжилгээгээр Монголын төв хойд хэсгийн Булган аймагт ганц л зэрлэг хун өвчилснийг тогтоожээ.

ХАА-н яамны харьяа Улсын Мал эмнэлгийн төв лабораторийн Б.Батзориг хэлэхдээ: хамгийн их эрсдэлтэй газар нутаг бол Булган аймаг боловч энэ нь цаашдын ажиглалт шалтгалтаар үнэн байдлаар илрэх болно гэжээ.

"Бид дахиад тохиолдол илрүүлбэл тухайн шувууг Япон улс руу эцсийн шинжилгээнд явуулна. Зарим нэг хамгийн их эрсдэлтэй төрөл зүйлийн шувууд 9, 10-р сараас нааш ирэхгүй" гэж тэрээр мэдэгдсэн юм.

Зүүн өмнөд Азийн хэмжээнд H5N1 вирусаас 50 гаруй хүн нас барсан боловч Халдварт өвчинтэй тэмцэх төвийн Др.Шүр Монгол оронд H5N1-аар халдварлагдаж хүн нас барсан албан ёсны тохиолдол байхгүй гэж мэдэгдсэн юм.

Шинэчилсэн: ( Friday, 01 September 2006 )