MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Далай Ламыг Гандантэгчилэн хийдэд олон түмэн угтаж авлаа Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Tuesday, 22 August 2006
dl 473miӨнөөдөр 8-р сарын 22-ны өдөр, хэдэн мянган Монголчууд ба Буддын сүсэгтнүүд Улаанбаатарт найман өдрийн айлчлал хийхээр даваа гаригт ирсэн 14-р Далай Ламыг Монголын Буддын шашны төв болох Гандантэгчилэн хийдэд угтан авав.

Бүх фото зургийн эрхийг Льюк Дистелхорст эдэлнэ.

Хийдийн гол сүм болох Жанрайсаг сүмийн урд талд Буддын тэргүүнийг баярлан угтаж байгаа цугласан олныг Далай Лам адислав. dl 340smallmi“Бид амьдралынхаа уламжлалт арга замыг мартаж болохгүй боловч орчин үеийн, өнөөгийн боловсролд анхаарах хэрэгтэй,” гэж Далай Лам хэлэв.

“Олон жилийн өмнө Монгол улс Төвдтэй маш адилхан байсан бөгөөд хоёр орны иргэд харанхуй бүдүүлэг байлаа. Гэвч мэдлэг боловсролоор өссөний эцэст бид өнөөдрийн байгаа түвшинд хүрээд байна.”

Буддын шашин голчлох Монгол улс Далай Ламыг түүнийг Төвдөөс урвасан хэмээн үзэж байгаа Хятад улсын дургүйцлээс үл хамааран халуунаар угтан авлаа.

Тэрбээр 8-р сарын 21-ний орой Япон улсын Токио хотоос ирсэн МИАТ-ийн нислэгээр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирэв. Энэтхэгийн элчин сайдын яамны төлөөлөгч нар, Гандантэгчилэн хийдийн төлөөлөгчид ба 30 орчим иргэд түүнийг нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Далай Лам айлчлалынхаа үеэр хотоос гадуур орших Их тэнгэр Ерөнхийлөгчийн цогцолборт байрлаж, хотын хамгийн том олон нийтийн цугларах газар болох Төв стадионд шашны ёслол үйлдэж, олон нийтийн ба хаалттай сургаалуудыг айлдах болно.

Өнөөдөр Air China Улаанбаатар руу нисэх зорчигчдын нислэгээ цаг агаарын таагүй байдлын улмаас хэмээн хойшлуулжээ. Далай Ламын 2002 оны Монгол дах айлчлалын үеэр Хятадын эрх баригч нар хоёр хоногийн турш Монголтой холбогдох төмөр замыг хаасан.

dl 151smallmiДалай ламын айлчлалын талаарМонголын Гадаад хэргийн яам 8-р сарын 21-нд мэдэгдэл хийв. “14-р Далай Лам нь Монголын Буддын шашны төв болох Гандантэгчилэн хийдийн урилгаар айлчилж байгаа юм. Далай Лам урьд нь Монгол улсад хэд хэдэн удаа шашны шугамаар ирж, зөвхөн шашны үйл ажиллагаа явуулж байсан. Тэр Монголд байх өнгөрсөн хугацаандаа хэзээ ч улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа хийх оролдлого гаргаж байгаагүй. Тиймээс Гадаад хэргийн яам энэхүү айлчлалыг урьдынхтайгаа адил байна хэмээн үзэж байна” гэж мэдэгдэлд дурьджээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн ажилтан Ерөнхийлөгч Н. Энхбаяр ба Далай Ламын хооронд албан ёсны уулзалт төлөвлөгдөөгүй, зөвхөн хувьчилсан хаалтай уулзалт болно гэжээ.

Далай Лам Монгол улсаас 8-р сарын 28-нд буцан явна.
Шинэчилсэн: ( Friday, 03 November 2006 )