|
Монголын Сонин ба Мэдээллийн Холбоо |
|
|
Эрхэм зорилго
Монголын Сонин ба Мэдээллийн
Холбоо нь бие даасан, бүрэн гүйцэд бөгөөд тогтмол байдаг Монголын тухай мэдээ,
мэдэллийн эх сурвалжийг хангаж өгөх зорилготой төрийн бус байгууллага юм.
МСМХ-ны эхний төсөл нь MonInfo.org хэмээх нэртэй вэбхуудас бөгөөд энэ нь
МСМХ-ны сэтгүүлчдийн судалж, бичсэн мэдээг олон улсад хүргэх хэрэгсэл болдог.
Сонин
ба мэдээллийн холбоо төрийн бус байгууллага нь сэтгүүл зүйн эх үүсвэрийг
бүрдүүлэн сургалтууд зохион байгуулах, оюутнуудыг дадлага хийлгэх замаар
сэтгүүл зүйн өргөн хүрээтэй шинэчлэлүүдийг хийж байна.
Тус төрийн бус байгууллага нь Глоб
интернэйшнл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Нээлттэй нийгмийн хүрээлэн, Хүний Эрхийн
Үндэсний Комисс мөн Нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд зэрэг гадаад
дотоодын байгууллагуудтай хамтран
хамтын мэдээллийн сүлжээг бий болгох төсөл
хэрэгжүүлж байна.
МСБМХ-ны сэтгүүл зүйн хөгжлийн
талаар хийж буй ажлууд
- МСБМХ нь хот, хөдөөгийн
хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад бэлгийн хүчирхийлэлийн талаар
хэрхэн үнэн зөв хариуцлагатай мэдээлэл хүргэх талаар Хүний Эрхийн Үндэсний
Комисстой хамтран сургалт явууллаа. Энэ нь бэлгийн хүчирхийлэлийн
талаарх сэтгүүлчдийн мэдрэмж, хүндлэх үзэл болон олон талт байдлийг
нэмэгдүүлэх зорилготой сургалт байлаа. Уг сургалтаар ярилцлагын арга
барил, хэл зүй, хэвшмэл ойлголт зэрэг асуудлуудыг хамарсан…..
- МСБМХ нь Залуус Эрүүл Мэнд
төрийн бус байгууллагатай хамтран Улаанбааатар хотод суурилсан бүх
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан хэрхэн Гомо лэсби зэрэг ижил
хүйстнүүдйн талаар мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа.Энэ нь
Улаан загалмай нийгэмлэг, Австралийн тусламжийн байгууллагаас
санхүүжигдсэн бөгөөд сэтгүүлчдэд Монголын ижил хүйстнүүдийн бүлэг
хүмүүсийн өнөөгийн үнэн дүр төрх, ижил хүйстэн хүмүүсийн талаар болон
тэдгээрт тулгарч байгаа асуудлуудын талаар хэрхэн үнэн зөв мэдээлэл хүргэхэд
зориулагдсан анхны сургалт боллоо. Энэ нь ижил хүйтнүүдийн талаарх
сэтгүүл зүйн буруу болон хэвшмэл ойлголт,хэл зүй, гүтгэлэг болон үзэн
ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, олон талт байдал зэрэг асуудлуудыг хамарсан
юм.
- МСБМХ нь сэтгүүл зүйн
хөгжлийн талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон
төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран уулзалт хэлэцүүлгүүдийг сар бүр зохион
байгуулж байна. Эдгээр уулзалтуудын гол зорилго нь Мэдээллийн сувгуудыг
нээлттэй болгох, Монголын сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн урт хугацааны хөгжлийн зорилтод хүрэхэд хамтран
ажиллах арга замуудыг нээн илрүүлэхэд оршино.
- Тус байгууллагад Монголын
хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн ангийн оюутан гурван сарын
хугацаатай дадлага хийж байгаа бөгөөд энэ дадлагын гол зорилго нь олон
улсын туршлагатай сэтгүүлчдийн удирдлага дор оюутанд сэтгүүл зүйн өндөр мэдлэг
чадвар олгох сэтгүүлчийн ёс зүйг нь төлөвшүүлэх мөн оюутны Англи хэл-
сэтгүүл зүйн Англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд оршино.
|
|
Монголын
Сонин ба Мэдээллийн Холбоо
|
|
Удирдлага
Монголын Сонин ба Мэдээллийн
Холбоо нь дотоодын ТББ-ын хувьд таван гишүүн бүхий захирлын зөвлөлөөр
удирдагдаж, монгол ба гадаад сэтгүүлч, орчуулагч болон мэдээллийн
менежментийн мэргэжилтнүүд бүхий ажилчидтай.
Захирлуудын зөвлөл:
- 1 Н.Ганбат
- 2 С. Өлзийжаргал
- 3 Т. Оргилболд
- 4 Б. Зандан
- 5 Ш. Болд
МСМХ-ны захирлаар
уг ТББ-г үндэслэгч Люк Дистелхорст ажиллаж байна.
|
|