MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Архангай аймагт илэрсэн малын боом өвчин наадам тэмдэглэхэд аюул учруулаад байна Хэвлэ Имэйл
Бичсэн: Ch.Sumiyabazar   
Friday, 28 July 2006
Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-уул багийн Мухар Түрүү хэмээх газар 7-р сарын 18-нд гурван малчин айлын дөрвөн үхэр үхжээ. Дөрвөн өдрийн дараа мөн энэ гэзэр дахиад нэг үхэр үхсэн байна. Нутгийн мал эмнэлгийнхэн 7-р сарын 24-нд тэдгээр малыг боом өвчнөөс буюу хүнд халдах аюултай амьтны гоц халдварт өвчнөөс болж үхсэнийг тогтоожээ.

Малын боом өвчний мэдээлэл батлагдсан ч, орон нутгийн Хангай-Хурд наадам 7-р сарын 29, 30-нд хийгдэх хэвээр байна. Засгийн газар ялангуа наадмын морин уралдаанд зориулж 14,85 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүнд оролцохоор 11 аймгаас 3000 гаруй морьд ирэх аж.

7-р сарын 25-нд сумын захирагч Ж.Хүрэлсүх Тоглохын Талын хөндийд болох наадмын баярын талбайгаас 43 км зайтай орших өвчний голомт Мухар Түрүүд 14 хоногийн турш хөл хорьжээ. Хөл хоригдсон 23 гэр бүлийн 76 хүн, 6,596 малд вакцин хийжээ. Энэ цагаас хойш өвчлөл дахин тэмдэглэгдсэнгүй.

12 хүний бүрэлдхүүнтэй ажлын баг Тайжийн Хаваржаа, Хүрлийн Дэнж, Цогтуугийн булан ба Цагаан эрэг зэрэг газруудад дөрвөн түр шалгалт ба халдваргүйжүүлэх цэгүүд ажиллуулж байна.

Шинэчилсэн: ( Friday, 28 July 2006 )