| Нүүдлийн шувууд ирсэнтэй холбогдуулан Шувууны ханиадыг шалгах ажил үргэлжилнэ |
|
|
| Бичсэн: Luke Distelhorst | |
| Wednesday, 26 July 2006 | |
Энэ зуны саруудад Монгол оронд олон мянган нүүдлийн шувууд ирж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт олон улсын шинжээчдийн баг шувууны ханиадны H5N1вируст үргэлжүүлэн шинжилгээ хийнэ. Монгол оронд гарч байсан өмнөх тохиолдлууд нь бусад газар нутгийнхаас ялгаатай байгаа нь шинэ мэдээ болж байгаа ч сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.
2005 онд Монгол орны хойд бүсэд Шувууны ханиадны H5N1 хэв шинж дэгдсэнээс энэ зун нүүдэллэн ирж байгаа олон тооны нүүдлийн шувуудын то толгойн хувьд эрдэмтэд энэ талаар нилээд сэтгэл зовниж байгаа ажээ. Монгол улсын хэмжээнд цөөн тооны гэрийн тэжээвэр шувуудын фермүүд 13 байдаг бөгөөд Улаанбаатар хотод оршдог. Хятад зэрэг бусад улс орнуудтай харьцуулахад Монгол оронд илэрсэн H5N1хэв шинжийн тохиолдлуудын ихэнх хэсэг нь зэрлэг хээрийн шувуудын төрөл зүйлд илэрсэн байна. 2005 оны 8-р сард Монголын ШУ-ны Академийн, Монголын Мал эмнэлгийн Хүрээлэн, Улсбн Төв Мал эмнэлгийн лаборатори, Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг, ХХАА-н яамны мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн яамны харъяа Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв зэрэг байгууллагуудаас хамтарсан олон улсын судалгааны баг Хөвсгөл аймгийн Эрхэл нуурт 100 үхсэн шувууг илрүүлжээ. Эдгээр шувуунд илэрсэн H5N1 вирусыг Америкийн Нэгдсэн улсын Хөдөө аж ахуйн газарт (АНУХААГ) шинжлэн тогтоожээ. Тус бүс нутагт 55 гаруй төрөл зүйлийн эрүүл шувуунд үзлэг хийсэн ч дахин 2006 оны эхээр 27 төрөл зүйлд үзлэг хийсэн аж. Зарим нэг хамгийн эрсдэлтэй төрөл зүйлүүдэд ангир, цахлай, хар толгойт цахлай, хээрийн галуу, хун болоод Евроазийн зээрд алаг нугас зэрэг шувууд орж байгаа юм байна. Гэвч эдгээр төрөл зүйлийн шувууд 2005 оны судалгаагаар халдварын түвшин доогуур гарч байжээ. Монгол орны хээрийн галууд илэрсэн H5N1 хэв шинж Египет, Нигер зэрэг хол орших орнуудад мөн тогтоогдсон байна. 2006 оны 5-р сард Улсын Мал эмнэлгийн Төв лабораториос нүүдлийн шувуудын тоо толгойд үзлэг хийсэн бөгөөд H5N1 -ийн өөр нэг тохиолдол хээрийн хун шувуунд илэрсэн байна. ХАА-н яамны харъяа Улсын Мал эмнэлгийн төв лабораторийн Б.Батзориг хэлэхдээ: хамгийн их эрсдэлтэй газар нутаг бол Булган аймаг боловч энэ нь цаашдын ажиглалт шалтгалтаар үнэн байдлаар илрэх болно гэжээ. "Бид дахиад тохиолдол илрүүлбэл тухайн шувууг Япон улс руу эцсийн шинжилгээнд явуулнав Зарим нэг хамгийн их эрсдэлтэй төрөл зүйлийн шувууд 9, 10-р сараас нааш ирэхгүй" гэж тэрээр мэдэгдсэн юм. Тэжээвэр шуувны ферм халдвартай ч юмуу эсвэл халдвар авах боломжтой шувууг заазлах магадлалтай байдаг нь өвчин тархах боломжийг нээн өгнө хэмээн судлаачид мэдэгдсэн байна. ЗААХН болон ХХААБ-аас "Халдварлагдсан зэрлэг шувуудыг заазлан халдварт өвчнийг хянах нь зөвхөн нэг төрөл зүйлд илэрсэн бага хэмжээний газар нутагт дэгдсэн өвчний тархах хурдыг нь бууруулахад амжилттай арга байж болох талтай. Эдгээр нөхцлүүдийн аль нь ч H5N1-тэй тохирохгүй байгаа а) шувууны ханиад бол хамгийн халдвартай өвчин, b) олон тооны төрөл зүйлүүд халдварлагдсан байгаа c) Төв болон Зүүн өмнөд Азид энэхүү өвчин тархаад байгаа юм" хэмээн мэдэгджээ. Энэ долоо хоногт АНУ-ын Геологийн судалгаа, ЗААХН болон НҮБ-ын ХААБ-ын шинжээчид Монгол улсад судалгааг үргэлжлүүлэн хийхээр эргэн ирэх ажээ. Нүүдлийн хэв загварыг хянах оролдлого хийх зорилгоор судалгааны баг Монгол орны зүүн бүсийн эрсдэл өндөртэй төрөл зүйлийн шувуудад хяналтын хүзүүвч зүүхээр төлөвлөсөн юм. H5N1-ийг шинжлэх ажилаар мөн Монгол орны төв болон баруун бүсэд орших өмнөх судалгааны газар нутагт үргэлжлэх ажээ. Зүүн өмнөд Азийн хэмжээнд H5N1 вирусаас 50 гаруй хүн нас барсан боловч Халдварт өвчинтэй тэмцэх төвийн Др.Шүр Монгол оронд H5N1-аар халдварландаж хүн нас барсан албан ёсны тохиолдол байхгүй гэж мэдэгдсэн юм. |
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 26 July 2006 ) |




Энэ зуны саруудад Монгол оронд олон мянган нүүдлийн шувууд ирж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт олон улсын шинжээчдийн баг шувууны ханиадны 


