Ноолууран бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч компаниудаас хамгийн том нь болох “Говь” компанийг хувьчлах тендерт
ялсан байгууллагуудыг Пүрэв гарагийн өглөө зарлалаа. Японы “Тошисокэ” Хөрөнгө
оруулалтын банк болон “Эйч Эс Секюрити” нарын хамтарсан консорциум
өрсөлдөгчөөсөө 350,000 ам.долларын илүү үнийг санал болгон ялагчаар тодорсон
байна.
“Говь” компанийн төрийн мэдэлд байдаг 73,47 хувийг (5,730,198 ердийн
хувьцаа) эзэмших энэхүү олон улсын нээлттэй тендерт хоёрхон консорциум оролцсон
билээ.
|
|
|
Монголд анх удаа эдийн засгийн эрх чөлөөг боомилж, өсөлтийг
бууруулж, цаашилбал тус улсын хөгжлийг удаашруулж байгаа ганц зүйл нь төрийн зохицуулалтаас
үүсч байгаа зардлууд гэж ойлгож болох дүгнэлтийг нэгэн судалгааны дүн харуулжээ.
Энэ нь Монгол
улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм гэсэн судалгааны дүгнэлт бөгөөд МУИС-ын Эдийн
засгийн сургуулийн багш Ч. Хашчулуун Нээлттэй нийгэм форумийн санаачилгаар хийж
саяхан энэхүү судалгааны тайлан тавигдсан байна.
|
|
|
Өчигдөр орой болсон УИХ-ын чуулганаар 2007 оны Төсвийн тухай хуулийг дөрвөн цаг хуралдсаны эцэст 22.05 минутад баталлаа. УИХ-ын Төсвийн Байнгын хорооны ажилтнуудын хэлж байгаагаар "Улсын Их Хурлын гишүүд төсвийн хуулийг 100 хувийн саналаар дэмжиж баталсан. Нийт УИХ-ын 76 гишүүний 54 нь хуралдаанд байлцаж, санал хураалтад оролцсон" гэв.
|
|
|
Мягмар
гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан болж хүүхдийн мөнгө, УИХ-ын тойрогт төсөвлөсөн мөнгө зэрэг 2007
онд зарцуулах 20 гаруй төсвийн саналд санал хураалт явуулж баталлаа. Санал өгөхөөр 50-хан гишүүн
цугласан бөгөөд ихэнх төсвийн санал нь УИХ дах олонхи болох МАХН-ын хүслийн дагуу
батлагдлаа.
|
|
|
Монголын эдийн засаг, 2006 оны эхний найман сарын
байдлаар хурдацтай өсч байгаач, эмзэг хэвээр байгаа бөгөөд тал
бүрийн арга хэмжээ хэрэгтэй байгаа хэмээн Монголын эдийн
засагчид болон Дэлхийн банк үзэж байна.
|
|
|
Польш
улсын Засгийн газрийг төлөөлөн Польш улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
ноён Збигнеив Кулак, Монгол улсын Засгийн газрийг төлөөлж Сангийн сайд Н.
Баяртсайхан нар 29.9 сая шилжих рублийн өрийн асуудлыг зохицуулах хоёр тал
Хэлэлцээрт Пүрэв гаригт гарын үсэг зурлаа гэж тус яамны Хэвлэл мэдээллийн албанаас
мэдээлэв.
|
|
|
Сангийн яамнаас өмнө нь хэлэлцэж байсан Японы банкаас Монголын банкуудад санхүүжилт оруулах ЖДААН-ийг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд уг төсөл удахгүй эхлэх гэж байна.
|
|
Чингис Хаан банк, Оросын Братский ардын банк болон Монгол Даатгал ХХК-ийн консорциум дараагийн өрсөлдөгч болох Анод-Моннис Консорциумийн саналаас $1 сая ам.доллар илүүтэйгээр Хадгаламжийн банкны хувьчлалд ялалт байгууллаа гэж албаны хүмүүс Пүрэв гарагт мэдээлэв.
Чингис хаан банкны консорциум $20,1 сая ам.доллар санал болгосон байхад Анод-Моннис консорциум $18,71 ам.доллар харин Оросын Союз банк $18 сая ам.долларын санал ирүүлсэн юм.
|
|
|
Эдийн засгийн Байнгын Хорооны дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа УИХ-ын нийт 44 гишүүн байлцсанаас асуудлыг хэлэлцэж А.Батсүхийг Монгол банкны шинэ Ерөнхийлөгчөөр томилох асуудлаар санал хураав.
|
|
|
Хадгаламжийн банкны хувьчлалаар явуулсан тендерийн ялагчийг маргааш 10 цагт Төрийн Өмчийн хорооны байрны уулзалтын танхимд тодруулна гэж Засгийн газрын ажилтнууд Лхавга гаригт мэдэгдэв.
|
|
|
Эдийн засгийн Байнгын Хорооны хуралдааны үеэр гишүүд Монгол банкны Ерөнхийлөгчийг томилох эсэх дээр санал хураалт явуулав. Нийт 12 гишүүн байлцсанаас зургаан гишүүн нь Монгол банкны одоогийн тэргүүн дэд Ерөнхийлөгч А.Батсүхийг дараагийн Ерөнхийлөгчид томилоход татгалзсан хариу өгсөн юм.
|
|
|
Лхавга гаригт Жижиг дунд аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд зээл олгох зорилгоор Голомт банк Монгол улсын Сангийн яамтай Дамжуулан зээлдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын зургаан арилжааны банкууд болох ХХБ, Голомт, Хас, Зоос, Хаан банк болон Капитрон банкуудыг Сангийн яамнаас сонгосон бөгөөд ХХБ болон Голомт банкууд уг гэрээнд гарын үсэг зураад байгаа юм.
|
|
|
Засгийн
газрын 2006 оны 9-р сарын 27ны өдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын
талаар 2007 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн тухай хэлэлцсэний дараа
УИХ-д даргад 9-р сарын 29-ны өдөр өргөн барьлаа хэмээн Монгол улсын Засгийн
газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
Улаанбаатараас БНСУ-ын Чонжу руу хийгддэг байсан АэроМонголия компанийн бүх нислэг Солонгосын Иргэний Агаарын Товчооноос зөвшөөрөл өгөөгүйн улмаас энэ 10-р сард цуцлагдахаар болсон талаар тус компанийн ажилтан Мягмар гаригт мэдээлэв.
|
|
|
"Тус зөвлөлийн энэ жилийн хурлын гол үр дүн бол магадгүй хүн бүр ашигт малтмалын тухай хуулинд гарсан өөрчлөлтийг бүрэн ойлгосонд оршиж байгаа юм. Бизнесийн Зөвлөлийн гишүүд эдийн засгийн ашиг сонирхолоо өргөн цар хүрээнд тодорхойлж байгаа ч Монгол улсын эдийн засгийн жолоодогч хүч нь уул уурхай, байгалийн нөөц баялаг мөн гэж бид үзэж байгаа" гэж Хойд Америк ба Монголын Бизнесийн Зөвлөлийн Дарга болоод SOCO Интернайшналь компанийн Ерөнхийлөгч ярьлаа.
|
|
|
Хойд Америк ба Монголын
бизнесийн зөвлөлийн (ХАМБЗ) хөрөнгө оруулагчдын 9 дэх
чуулга уулзалтад илтгэл тавьсан Газрын тос, ашигт малтмалын нөөцийн албаны дэд
дарга Т. Ганхуяг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан олон асуудлуудыг хөндөж
ярьлаа.
|
|
Европын Сэргээн Босголт
Хөгжлийн Банкны (ЕСБХБ) ерөнхийлөгч Жан Лемьер өчигдөр Улаанбаатар хотын
Хасбанктай 5 сая ам. долларын зээлийн гэрээ хийж, гарын үсэг зурлаа. Мөн тус
банкны харилцагчдын импорт ба экспортын санхүүжилтийг дэмжихийн тулд нэмэлт 1
сая ам. долларын худалдааны санхүүжилтийг олгохоор болов. Энэ нь ЕСБХБ-наас
Монголын санхүүгийн байгууллагад оруулж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. XacБанк
нь жижиг бизнес ба хувь хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зээл, санхүүгийн зээл
олгодог Монголын хоёрдах том бичил зээлийн санхүүгийн байгууллага юм.
|
|
|
ОХУ-ын нефтийн бүтээгдхүүн
нийлүүлэгч Роснефть компани зарим нэг нефтийн бүтээгдхүүнийхээ үнийг нэмсэн
ажээ.
|
|
|
Дэлхийн банк ба Олон улсын
санхүүгийн корпораци хамтран хийсэн судалгааны тайланд Монголын импорт ба
экспортын саатал, зээлийн хүндрэл бэрхшээл ихтэй хууль нь бизнесийн шинэчлэлт
ба хөгжилд саад болж байна гэж дурьджээ.
|
|
Олон улсын зэрэглэл тогтоогч агентлаг болох Фитч агентлаг Монголын урт хугацааны гадаадын болон дотоодын валютын зэрэглэлийг B+ буюу тогтвортой гэж тогтоожээ.
|
|