MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
соёл

Буддын сүсэгтнүүд түмэн зул барина
Билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн 25 буюу энэ сарын15-нд Буддын шашны их тэргүүлэгч 2-р бурхан багш хэмээн нэрийдсэн Богд Зонховагийн таалал төгссөн өдөр тохиож буй учраас сүсэгтэн олон сэтгэл болон үйлдлээ ариун байлгах хэрэгтэй хэмээн Буддын шашны төвийн төлөөлөгчид мэдээллээ.
 
Монголын Говь нутагт Шамбалын орон дахин сэргэлээ
dornogov -- shambhala -- grand opening -- boy tying khatag 3 -- web size Говийн зүүн хэсэгт домогт Шамбалын орон дахин сэргэлээ. 9-р сарын 10-ны ням гаригт хэдэн мянган монголчууд болон гадаадын зочид үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл баярт үйл явдлыг тэмдэглэхээр Дорноговь аймгийн Хамрын хийдэд цуглав. Тэдний баяр хөөрийн гол шалтгаан Калачакра Тантра сударт өгүүлсэн Шамбал хэмээх гэгээрлийн орны дурсгалт хөшөөний барилга дууссантай холбоотой юм. Тус билэгдлийн цогц барилга нь 108 суварга ба гурван том хаалгатай нь 19-р зууны Буддын нэрт уран бүтээлч Данзанравжаагийн гаргасан зургийн дагуу болжээ.
 
Далай Ламын айлчлал фото зурагт
Дээрхийн гэгээн 14-р Далай Лам Монгол улсад хийсэн долоо дах удаагийн айлчлалаараа Улаанбаатар хотод найман өдөр саатсаныхаа дараа Даваа гаригийн өглөө Монгол улсаас явлаа. Далай Ламыг явахаас өмнө өнөө өглөө 11.30-д Гандантэхчинлин хийдэд  лам нар түүнтэй хувиараа уулзсан байна.