|
Тусгай зориулалтын явган хүний зам, гарц нийтийн болон хувийн барилгуудад
байдаггүйгээс шалтгаалан Улаанбаатар хотын тэргэнцэртэй иргэд нийгэмтэйгээ харьцахад
ихээхэн бэрхшээл тулгарч байдаг талаар тахир дутуу иргэдийн нийгэмлэгийн
удирдлагууд мэдэгдлээ.
|
|
|
Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа "Монголын Морин тойруулгын төвийн хэлэлцээ хийгдэв" нэртэй Lexington Herald-Leader сонины өгүүлэл үнэн гэдгийг эрс үгүйсгэлээ.
"Би ямар нэг мөнгөн дүнгийн (110 сая ам.долларын) талаар сонсоогүй юм байна. Kentucky болон Lexington-ний албан тушаалтнуудтай ямар нэг мөрийтэй тоглоомын асуудлын талаар юу ч яриагүй. Яагаад гэвэл Монголд мөрийтэй тоглоомын тухай хууль байхгүй, би хууль гаргадаг хүн биш, тэд ямар нэг мөрийтэй тоглоомын тухай хуулийг хэзээ, яаж батлахыг би мэдэхгүй. Энэ бол Монгол улсад хориотой асуудал" гэж Болормаа МонИнфод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
|
|
|
Олон улсын хүний
эрхийн өдөрт зориулан энэ Ням гарагт “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас
эрх нь зөрчигдөж буй хэнд ч өөрийн үзэл бодлоо цаасан дээр илэрхийлэх боломжийг
олгох гэж байна.
|
|
Дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын хохирогчид Даваа гарагийн өглөөнөөс эхлэн Хууль зүй, Дотоод хэргийн Яамны байрны уулзалтын өрөөнд өлсгөлөнгөө үргэлжлүүлж эхлэв. Хохирогчид өлсгөлөнгийнхөө туршид уулзалтын өрөөнд байж, хоноглох бөгөөд тэд хохиролыг даруй барагдуулах арга замыг хайж байна.
Бүтээн байгуулалт, Хөгжлийн сан Хадгаламж, Зээлийн хоршооны хохирогч Х.Оюунцэцэг "Энд бид наймуулаа байна, бид хохиролыг маань барагдуулах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Бид Засгийн газарт шахалт үзүүлэхээр энд ирээд байна, ингэж л УИХ-ын чуулганаар бидний хохиролын талаар авч хэлэлцэхэд туслана," гэж ярив.
|
|
|
Монголын төмөр замын Улаанбаатар дахь вагон депо болон
Татах хэсгийн ҮЭ-ийн хорооноос дээд албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн
ашиглаж хувьдаа хөрөнгө завшиж байгаа гэх мэдээллийг Пүрэв гарагт сэтгүүлчдэд
өгсөн юм.
|
|
Улаанбаатар хотод байдаг өдөр тутам хэвлэгдэн гардаг гол гол сонингуудын Пүрэв гарагийн дугаарын
хоёрдугаар нүүрт Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо УИХ-ын гишүүн бүрт 250
сая төгрөгийн (214,776 ам.доллар) төсвийн саналыг баталсан явдлын эсрэг буюу иргэний
хөдөлгөөнүүд болон улс төрийн намуудтай ижил байр суурьтай байгаа тухай
мэдэгдэл хэвлэгдсэн байна.
“Энэ бол
АВИЛГАЧДЫН бус АРДЧИЛСАН парламентын үйл ажиллагааг сурталчлахад зориулсан
талбай. 250,000,000 төгрөгийн авлигыг эсэргүүцэж байна” гэж уг мэдэгдэлд
бичжээ.
|
|
|
УИХ-ын
Тамгын газрын ажилтнууд хэлэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг батлах УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэх ёстой байсан боловч үдээс хойш бүхэлдээ 2007 оны төсвийн талаар
хэлэлцсэн учраас үүнийг хойшлуулсан гэв. УИХ-ын гишүүдийн ашиг сонирхолын
зөрчил дээр голчлон төвлөрсөн энэхүү дүрмийн төслийг эхний байдлаар
боловсруулсан байгаа гэв.
|
|
|
Улсын
Гаалийн Ерөнхий Газрын дарга асан Х. Баатар болон бусад 10 ялтны хэргийн талаар
анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг Давж Заалдах Шатны Шүүх дахин авч
хэлэлцлээ гэж албаны хүмүүс Лхагва гарагт мэдээллээ.
“Бид анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг
давж заалдах хүсэлтээ өнөөдөр гаргаж, маргааш Дээд Шүүхэд өгнө” гэж Баатарын
өмгөөлөгч нар шүүх танхимын гадаа мэдэгдэв.
|
|
УИХ дах МАХН-ын гишүүн Т.Бадамжунай болон Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа нар АНУ-ын Kentucky мужийн Лексингтон дах морин спортын бизнес бүхий морин уралдааны бооцоот төв байгуулах талаар хэлэлцээ хийжээ гэж Kentucky.com мэдээлжээ.
Гэсэн хэдий ч Монголд байгаа холбогдох байгууллагууд энэ хэлэлцээний яригдсан эсэх, мөрийтэй тоглоомын төв байгуулах талаар мэдээгүй байгаа бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр өнгөрсөн 8-р сараас хэрэгжиж эхэлсэн хуулиар ямар нэг мөрийтэй тоглоомын төвийг манай улсад ажиллуулахыг хориглосон билээ.
|
|
|
Хүйсийн
Тэгш Байдлын Төвийн захирал Г.Ганбаясгах, “Хүн хил дамнуулан наймаалах гэмт
хэргийн талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг, хэвлэл мэдээллээр явуулах мэдээ нь
буруу байдаг нь энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалыг нэмдэг” гэж Баасан
гаригт сэтгүүлчдэд зориулсан сургалтан дээр хэллээ.
Мөн
тэрээр, “Хүн наймаалах гэмт хэргийн Монголд байгаа бүх хохирогчид анх зуучлах
хүмүүсийн худал мэдээлэлд хууртагдсан хүмүүс байдаг” гэж ярьсан юм.
|
|
|
Төрийн Байгуулалтын байнгын хорооны гишүүд Парламентийн шинэ ордон барих УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж хэлэлцэхээр шийдвэрлэв. Гэсэн хэдий ч Кувейтийн хөгжлийн сангаас олгож байгаа тус $12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг өөр үр дүн өгөх салбарт ашиглаж болно гэж үзэж байгаа ч гишүүд байгаа юм.
|
|
Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос
өнгөрөгч пүрэв гаригт төрийн албан хаагчид буюу багш, шүүгч, прокурор,
цагдаагийн байгууллагуудын ажилтнуудын дундаж цалин 300,000 төгрөг болгох шаардлагатай
байгаа зэрэг нийгмийн асуудалд санал, санаачлага тавьсан өргөх бичгийг төрийн өндөрлөгүүдэд
өргөн барьсан байна.
|
|
|
Хуулийн байгууллага болоод гэмт хэргийн холбогдолтой хэрэгтэй холбоотой санал, гомдлыг иргэд Улсын Прокурорын Ерөнхий газрын интернэтийн вэбсайт дээр одоо бүртгүүлэх боломжтой боллоо гэж холбогдох хүмүүс мэдэгдэв.
|
|
|
Төсвийн хүү торгуулийн орлого
бүрдүүлэлт нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаагаас хүний эрх зөрчигдөх, жижиг
дунд бизнесийн хөгжилд нилээд саад учруулдаг, хээл хахуулийг өөхшүүлэх үндэс
болж байна гэж Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөнөөс гаргасан мониторинг
шинжилгээнд дүгнэсэн байна.
|
|
|
Төрийн Байгуулалтын Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Олон нийтийн Радио Телевизийн (ОНРТ) тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд улс төрийн нам болон хувийн ашиг сонирхол нь Монгол улсад олон нийтийн радио телевизийн хөгжлийг хойш татаж байгаа тухай дүнг Лхавга гарагт тус байнгын хорооны хуралдаан дээр танилцуулах юм.
|
|
|
Монголын Үндэсний Фронт хөдөлгөөний тэргүүнүүд болох Г.Уянга болон Г.
Баасан тэргүүтэй хүмүүс мягмар гаригт “Бүх ард түмний их хуралдай”-д зарцуулсан
мөнгөний тайланг танилцууллаа.
|
|
|
Транспаренси
интернэйшнл болон Соёмбо үндэсний хөдөлгөөний удирдлагууд, авилгалтай
тэмцэх байгууллагын тэргүүн болон дэд тэргүүнийг тоилох асуудал олон нийтэд нээлттэй
явагдах ёстой бөгөөд энэ хариуцлагатай албаны хүмүүс ёс зүйн өндөр шаардлага
хангасан байх ёстой хэмээн Даваа гаригт мэдэгдлээ.
|
|
|
Дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын өлсгөлөн зарлаад байгаа нийт 14 хохирогчид Ерөнхий сайдаас ямар нэг эерэг хариу авч чадахгүй бол хуурай өлсгөлөн зарлах болно гэдгээ Лхавга гарагт мэдэгдэв.
|
|
Төрийн бодлогыг өөрчлөх зорилгоор зохион байгуулагдсан Бүх ард түмний анхдугаар Их хуралдайн санал
асуулгын дүн гарч, төрийн гурван өндөрлөгийн тухай гаргасан тогтоолыг Их хуралдайг зохион байгуулагчид танилцууллаа хэмээн Иргэний
хөдөлгөөний удирдагч Лхавга гаригт Сүхбаатарын талбайд мэдэгдлээ.
|
|
|
Монгол болон Хятадын гадаад хэргийн ажилтнууд хил
дамнан наймаа хийдэг худалдаачдын гомдлын дагуу хилийн бүх боомтуудад хамтарсан
татварын шалгалтыг ирэх жил хийхээр төлөвлөн ажиллаж байна
|
|
2006 оны Авилгалын Индексийн зэрэглэлээр Монгол улс нийт 163 улс орнуудын 99-д орсон байна хэмээн Трансперэнси Интернэшиналаас Даваа гаригт мэдэгдэв. Авилгалын эсрэг шинэ хуулийг өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд авилгалын эсрэг ажиллах бие даасан байгууллагыг хараахан байгуулаагүй байгаа ч шинэ гаргасан зэрэглэлийн дүнгээр Монгол улс 2005 онд 85-рт орж байсан бол одоо 14 байрыг ухарсан дүнтэй гарчээ.
|
|
Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн ойролцоогоор 1000 орчим иргэд Бүх Ард түмний анхдугаар Их хуралдай эхлэхэд Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүдийн гишүүдтэй нэгдэж Монголын ашигт малтмалын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын хариуцлагын талаар үгээ хэллээ.
|
|
|
Өнөөдөр
Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх жилийн төсөв, Үндсэн чиглэл, мөнгөний
бодлогын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд үг
хэлж, өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлэв.
|
|
|
Нийслэлийн цагдаагийн газар сэтгүүлчдийн эрх
чөлөөнд халдсан гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдэгдэл, нэхэмжлэлийг
цагдаагийн дээгүүр албаны хүмүүс бид зөвхөн хуулийн хүрээнд ажилласан хэмээн
мэдэгдэж эсэргүүцлээ.
|
|
|
МЧАХ-ны тэргүүн Г.Баасанг баривчилсантай холбоотой эсэргүүцлийн жагсаалд
оролцсон иргэний хөдөлгөөний гишүүд, удирдагч нар өнгөрсөн пүрэв гаригт зам
хааж, чирэгдэл учруулсанд ард иргэдээсээ даваа гаригт албан ёсоор уучлалт
гуйлаа.
|
|
|
Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн түр саатуулах төвөөс Баасан гаригийн үд дунд сулласан гэж албаны хүмүүс мэдээлжээ.
|
|
Иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болон жагсагчид Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг хорьж саатуулаад байгааг буруушааж, түүнийг даруй суллахыг шаардан Засгийн газрын ордон руу дайрч Улаанбаатар хотын төв замыг үдээс эхлэн бүхэл оройн туршид хаасан байна.
|
|
|
Бараг л бүтэн хоёр өдөр хуралдсан УИХ-ын хэлэлцүүлэг маргааны дараа Ерөнхий сайд М.Энхболдын 9 сар ажилласан кабинетийг огцруулах гэсэн Ардчилсан намын санал дээр УИХ санал хураалт явуулан, Үндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг огцруулахгүй байхаар тогтов.
|
|
|
УИХ-дахь Ардчилсан намын танилцуулсан Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ авч хэлэлцсэн бөгөөд бараг арван хоёр цаг үргэлжилсэн халуухан хэлэлцүүлэг Лхавга гаригийн шөнө дуусаж Пүрэв гаригт санал хураахаар УИХ-ын гишүүд тогтоод тарцгаав.
|
|
|
Монголын Чөлөөт Ахмадын холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн шүүгч Ц.Түмэндэлгэрийн захирамжаар Нийслэлийн Цагдаагийн газраас Лхавга гаригийн үдээс хойш баривчилсан гэж тус дүүргийн цагдаагийн ажилтнууд Лхавга гаригийн орой мэдээлэв.
|
|
|
Үндэсний Соёмбо хөдөлгөөний
газрын маргаантай асуудлыг хариуцсан иргэдийн зөвлөл нь Хотын захирагчийн албаны
Иргэдийн төлөөлөгчдийн хуралд илүү хариуцлагатай ажиллахыг шаардсан нэлээд хэдэн
шаардлагуудын жагсаалтыг өргөн барилаа.
|
|
ХЗХ-дын хохирогчид 9,000
гаруй хэмээх хохирогчдын хохирлыг төсвийн мөнгөнөөс барагдуулах нь хуулийн
дагуу биш хэмээн үзэж байгаа Засгийн газрын албан тушаалтнуудын мэдэгдэлд бууж
өгөхгүй хэмээн лхагва гаригт өлсгөлөн зарласнаас хойш аравдах өдрөө өнгөрөөж
байна.
|
|
|
ТББ-уудыг оролцуулан 8 иргэний хөдөлгөөнөөс бүрдэх Монголын Үндэсний
Фронт Сүхбаатарын талбайд 11-р сарын 6-8 хооронд Бүх ард түмний хуралдай зохион
байгуулна гэж тус хөдөлгөөнийхөн мягмар гаригт мэдэгдэв.
|
|
|
ХЗХ-дын хохирогчид даваа
гаригийн 12 цагт өөрсдийн шаардах бичгийг УИХ-ын эмэгтэй гишүүдэд өгөх гэж
байхдаа төрийн ордноос хөөгдсөн байна.
|
|
|
Пүрэв гаригийн өглөө 4 цагт Сүхбаатарын талбайд суулт хийж
байсан найман ХЗХ-дын хохирогчдыг бүслэн авч, тэднийг Бүтээн байгуулалт
Хөгжлийн сангийн байранд хүчээр оруулсан аж.
|
|
|
ХСТ-ийн эмч нар ажилдаа эргэн орлоо. Засгийн газар Л.Гүндалай сайдыг буруу шийдвэр гаргасан гэж үзсэн бөгөөд шинэ даргыг сонгон шалгаруулах хүртэл түр
Л.Төмөрбаатар гэдэг хүнийг ХСТ-ийн даргаар засгийн газар тавьсан байна.
|
|
|
Дампуурсан ХЗХ-дын найман
хохирогчид 9000 орчим хохирогчдын 50 сая гаруй ам.долларын алдагдлыг Монголын
засгийн газраар барагдуулахын тулд хамгийн эцсийн арга болгож өлсгөлөн зарласан
гэж мягмар гаригт өлсөгчид мэдэгдэв. Гэсэн хэдий ч засгийн газрын албанаас ирж
байгаа хариунуудаас үзэхэд, цаашид алдагдлыг нөхөн барагдуулах талаар
төлөвлөгөөг гараагүй байна.
|
|
|
Өнгөрсөн
долоо хоногт ажлаас халагдах өргөдөл гаргасан ХСТ-ийн эмч нар өнөөдөр өөрсдийн
гурван шаардлагыг Гүндалай сайдад тавьсан бөгөөд тэдний шаардлагыг хангасны
дараа ажилдаа эргэн орно гэлээ.
|
|
УИХ дах Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд болон их хуралд суудалтай хоёр бие даасан гишүүд нийлээд УИХ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан одоогийн Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичигт гарын үсэг зурж, Баасан гаригийн үдээс хойш өргөн барилаа гэж засгийн газрын ажилтнууд хэлэв.
|
|
|
УИХ-ын гишүүн С.Ламбаа, Г.Адъяа болон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.
Батсэрээдэн , ЭМЯ-ны тусламжийн газрын
дарга Ш. Жаргалсайхан нар баасан гаригт “Хавдар судлалын үндэсний төв”-ийн бодит
байдалтай танилцаж, өнөөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Л. Гүндалайн буруу
хэмээн дүгнэлээ.
|
|
|
Ардчилсан намын (АН) одоогийн Засгийн газрыг огцруулах тухай санал, оролдлого нь тус намын хувьд саатаад байгаа бөгөөд улсын их хурлын тухай хуулийн тодорхой байдал учир дутагдалтай байгаа гэж Хууль тогтоогчид ярьж байна.
|
|
“Хавдар судлалын үндэсний төв”-ийн 117 эмч, сувилагчид өчигдөр халагдах
өргөдлөө өгцгөөсөн гэж эмнэлгийн эх сурвалж МонИнфод пүрэв гаригт мэдэгдэв. Өнөөдөр тэд ЭМЯ-ны
үүдэнд Эрүүл Мэндийн сайд Л. Гүндалайг огцрохыг шаардсан самбаруудыг тавин,
тэдэнтэй уулзахыг шаардаж байв.
|
|
|
Намын эрх ашгийн талаар ярьдаг, намын төлөө ажилладаг ҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд байхыг би үгүйсгэхгүй хэмээн Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн (МҮОНРТ) Ерөнхий Захирал М.Наранбаатар ярьж байлаа.
|
|
Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид өнөө өглөө лоозон барин ордны өмнө жагслаа. 22 дампуурсан хоршоодын хохирогчид нэг л зорилготой боловч шинээр бүрдсэн хороодууд асуудалд хоёр өөр янзаар хандана гэж байна.
|
|
|
Ардчилсан намын (АН) Гүйцэтгэх зөвлөл одоогийн Засгийн газрыг огцруулах асуудлыг тусгасан өргөх бичгийг эцэслэн дуусгаад байгаа бөгөөд АН-ын ажилтны хэлснээр УИХ-ын 25 гишүүн уг бичигт гарын үсгээ зурсан ба тус бичгийг өргөн барихад бэлэн болоод байгаа гэлээ.
|
|
“Угаасаа
ардчилсан нийгэмд хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаггүй онцлогтой,” гэж
Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр даваа гаригт УИХ-ын намрын чуулганы нээлтийг
эхлүүлэхдээ хэлэв.
“Бид бүх юм сайхан байна гэх
хэрэггүй ч бас бүх юм болохоо больчихлоо хэмээн туйлшран үгүйсгэх хэрэггүй.
Нийгмийн дэвшлийг эрчимжүүлэхийн тулд өнөөгийн төрийн албан хаагчийн хувийн
хариуцлагаас аваад төрийн байгуулал, тэдний хоорондын харилцан уялдааг засч
залруулах нь зүйтэй.”
|
|
УИХ-ын намрын чуулган эхлэх эхний өдөр буюу өнөөдөр 11 цагт дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын (ХЗХ) хохирогчид Сүхбаатарын талбайд жагслаа. Уриа лоозон барьж, төрийн ордны арын хаалганы шатан дээр үг хэлж байсан хохирогчид УИХ-ын 76 гишүүн тус бүрт тулган шаардах бичгээ хүргүүлэхийг оролдож байна хэмээн ярьж байлаа.
|
|