|
Төсвийн байнгын хороо гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаан хойшлогдсон боловч Монгол банкинд тушааж байгаа алтын хэмжээ буурч байгаатай холбогдуулан энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэж тус байнгын хорооны Нарийн бичгийн дарга хэлэв.
|
|
|
Ашигт
малтмал гар аргаар олборлох тухай хууль болон бичил уурхайн хуулийн төслийг
өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэх байсан боловч хуралдаан түр
хойшлогдов гэж тус байнгын хорооны референт хэлэв.
|
|
“Үндэсний
Соёмбо” хөдөлгөөний удирдагчдаас гаргасан Монгол улсын Ашигт малтмалын тухай шинэ хууль
үндсэн хуулийг зөрчсөн талаарх өргөх бичгийг Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэж байгаа хэмээн
цэцийн гишүүн мэдээллээ.
|
|
|
Монгол банканд тушаах алтны хэмжээ буурсантай холбогдуулан
алтанд ногдуулах гэнэтийн ашгийн 68 хувийн татварын босго үнийг 500 ам
доллараас 650 ам доллар болгон өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид өргөн барьлаа хэмээн
холбогдох албаны хүн Мягмар гаригт мэдээлэв.
|
|
|
Монголын Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан судалгааны дүнгээр цаашдаа эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор олон улсын жишигт нийцсэн холбогдох хууль тогтоомж болон эрдэсийн санг Монгол улс бий болгох шаардлагатай гэсэн дүн гарчээ.
|
|
|
Ашия Гоулд Айвенхоу Майнз компанийн нүүрсний хэсэгтэй нэгтгэн байгуулсан компани Монголын охин компанид олгох нүүрсний хайгуулын лиценз олголт хоёр дах удаагаа хойшлогдлоо гэж Айвенхоугийн ажилтнууд Лхавга гаригт мэдээллээ.
|
|
|
Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Захирал Жон Макен хэлэхдээ Рио Тинто компанитаa байгуулсан түншлэлийн хэлэлцээр нь Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл явцыг түргэтгэх боломжтой боллоо гэв.
|
|
Дэлхийн хамгийн том хоёр дах уул уурхайн компани болох Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Монгол улсын өмнөд хэсэгт орших дэлхийд хамгийн том зэс-алтны ашиглаагүй орд газар гэж нэрлэгдээд байгаа Оюу толгой төслийн хувьд "стратегийн түншлэлийг" байгуулж байгаа талаараа Лхавга гаригийн хэвлэлийн мэдээнд мэдээлсэн байна.
"Дэлхийн хэмжээний энэ орд газрыг хөгжүүлэхэд Рио Тинто компанийг бидэнд тусалж чадах чадавхи бүхий цор ганц компани мөн гэдэгт бид итгэж байна" гэж Айвенхоугийн Захирал, Ерөнхийлөгч Жон Макен тус хэвлэлийн мэдээний дараа Лхавга гаригийн орой МонИнфод ярьсан юм.
|
|
|
Оюу
толгойн алт зэсийн томоохон төслийн “Айвенхоу Майнз”-тай байгуулах хөрөнгө
оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байгаа Монголын засгийн газрын ажлын
хэсгийн гишүүдэд гадаадын уул уурхайн мэргэжилтнүүдийн тусламж хэрэггүй гэж тус
ажлын хэсгийн ахлагч Лхагва гаригт мэдэгдэв.
|
|
|
Үндэсний “Соёмбо” иргэний
хөдөлгөөнийхөн Улсын кадастрын алба нь Худалдаа, аж үйлдвэрийн сайдын шийдвэр
ба ашигт малтмалын нөөцийн тухай шинэ хуулийг зөрчин 814 ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг олгосон байна гэж даваа гаригт мэдэгдэв.
|
|
|
Сангийн сайд Н.Баяртсайханаар ахлуулсан ажлын хэсэг Бороо гоулд болон Монгол улсын Засгийн газрын хооронд байгуулсан тогтвортой байдлын гэрээг шинэчлэх асуудлаар ажиллаж байна гэж Сангийн яамны ажилтнууд Баасан гаригт ярьсан юм.
|
|
|
Улсын мэргэжлийн хяналтын
газрын (УМХГ) БОХХ-ийн байцаагч нар “Айвенхоу Майнз”-ын тэргүүлэгч Оюу толгойн
зэс, алтны төслийн хоёрдах уурхайн барилгажилтыг зогсоожээ.
|
|
|
Айвенхоу майнз компанийн өнгөрсөн долдугаар сард өгсөн
нүүрсний хайгуулын лицензийг шилжүүлэх талаар бичиг баримтууд түр хойшлогдож,
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын кадастрын албанд дахин өгөгдөх ёстой боллоо
гэж Айвенхоугийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгдлээ.
|
|
|
Айвенхоу Майнз Монголын Говь
дах Оюу толгойн зэс ба алтны аварга ордын татвар ба хуульзүйн хүрээг тогтоох 30
жилийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор авч хэлэлцэх ажлын хэсэг Монголын
дөрвөн яамдын хооронд бий боллоо гэж пүрэв гаригт мэдэгдэв.
|
|