MonInfo
MonInfo

Friday, 25 July 2008
бусад

МонИнфо хаагдлаа

2007 оны нэгдүгээр сараас эхлэн МонИнфо вэб сайт дээрх мэдээллүүд шинэчлэгдэхгүй бөгөөд манай үйл ажиллагаа зогсож байна.

Өнөө үед маш их хэрэгцээ шаардлага бүхий мэдээний вэб сайт маань цаашид ажиллахгүй болсны зэрэгцээ бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулж ирсэн сэтгүүл зүйн сургалтууд, хэвлэл мэдээллийн хөгжилд чиглэгдсэн хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй болсонд бид маш их харамсаж байна.

Өнөөдрийг хүртэл биднийг мөнгө санхүү, сэтгэл санаагаараа дэмжиж ирсэн хувь хүмүүс, албан байгууллагууд , мөн уншигчиддаа гүн талархал илэрхийлье. 2006 оны 8 дугаар сараас 2007 оны 1 дүгээр  сарыг хүртэл зургаан тивийн 80 гаруй орноос 30,000 хүн манай вэб сайтанд зочилж, вэб сайтны маань 70,000 хуудсыг уншиж сонирхсон.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд МонИнфод ажиллах нь бидний хувьд маш таатай байсан бөгөөд бид хийсэн ажлаараа үргэлж бахархах болно.

МонИнфо-гийн хамт олон

2007 оны 1 дүгээр сарын 9

 
МонИнфо хөрөнгө босгох үйл ажиллагааны улмаас түр завсарлалаа

МонИнфо-д гарах мэдээллүүдийг шинэчлэх ажил 2006 оны 12-р сарын 15-ны Баасан гарагаас 2007 оны 1-р сарын 4-ний Пүрэв гарагийг хүртэл түр хугацаагаар завсарлаж байна. Энэ хугацаанд тус ашгийн бус байгууллагыг 2007 оны турш үргэлжлүүлэн ажиллуулахад шаардагдах хөрөнгө мөнгө цуглуулах ажилд бидний хичээл зүтгэл чиглэгдэх болно.

Ер нь хараат бус, донороос санхүүждэг байгууллага үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс бид удирдан явуулдаг олон төслөө ирэх жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилт бий болгоход цаг заваа зарцуулах шаардлагатай байна.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд бидний хийсэн ажлын үр дүн юу вэ?

Бид маш олон зүйлийг хийсэн. Монголдоо хамгийн шилдгүүд нь болох манай сэтгүүлчид ойролцоогоор 400 орчим мэдээ, мэдээллийг бичиж, вэбсайтан дээрээ Англи, Монгол хэл дээр байрлуулан, зургаан тивийн хүмүүст өдөр бүрийн хүртээл болгосон.

Бидний ажил өдөр тутмын мэдээнээс өргөжин, Монголын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Манай байгууллагын Ерөнхий менежер Робин Гарнер бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг болон ижил хүйстэн /бисексуаль/ зэрэг трансжендерийн асуудлыг хамарсан сэтгүүлчдийн сургалт семинаруудыг явуулж, томоохон дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран сар бүр хэвлэл мэдээллийн судалгааг хийж байсан. Мөн Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн оюутнуудад сэтгүүл зүйн сургалт явуулж, хэвлэл мэдээлэлтэй холбоотой төсөл боловсруулахад бусад байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Дараагийн хоёр долоо хоногт бидний хөрөнгө мөнгө босгох үйл ажиллагаа, мөн 6 сарын турш үндэсний баярын үеэр ч амралтгүй ажилласан ажилчдын маань шинэ жилийн амралттай холбогдуулан манай үйл ажиллагаа түр завсарлах боллоо.

Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж ирсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний дэмжлэггүйгээр "Монгол дах хэвлэл мэдээллийн хөгжлийн" талаарх бидний итгэл найдвар, санаачлага талаар болох байсан биз ээ. Бид ирээдүйнхээ үйл ажиллагааг сайн явуулахад зориулан хөрөнгө мөнгийг босгож чадна гэдэгтээ итгэж байна.

Манай мэдээллийн үйлчилгээ 2007оны 1-р сарын 4-нөөс эхлэн явагдах болно.

Хүндэтгэсэн,

Үүсгэн байгуулагч, захирал

Люк Дистелхорст

Ерөнхий менежер

Робин Гарнер

Ахлах сэтгүүлч

Б. Булгамаа

Сэтгүүлч, орчуулагч

Д. Биндэръяа

Сэтгүүлч

Г. Одгарав

Орчуулагч

М. Мандхай

Санхүүгийн ажилтан

У. Баярмаа
 
Хориотой зүйл тээвэрлэж явснаас вагонд гал гарчээ
Энэ сарын 1-нд Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн зургадугаар зам дээр бараа зөөвөрлөж явсан 700716 тоот ачааны галт тэргэнд гал гарсан гэж төмөр замын албаны зарим хүмүүс Даваа гарагт мэдээллээ.
 
Насанд хүрээгүй хүүхдүүдийн согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж, шалгалт бараг хийгддэгүй гэв
14-15 насны охид хөвгүүд  дүрэм журам биелүүлдэггүй, хотын жижиг бар, цэнгээний газруудад үйлчлүүлж согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь тэнд аюулгүй байдлын асуудал дутмаг мөн орлого багатай байдаг нь үйлчлүүлэгчдийг татах үзүүлэлт болдог бөгөөд ийм газар цагдаагийн шалгалт бага байдаг гэж Хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан ярилаа.
 
Орос Циркийн Зурагнууд
circus 392smallmi 30 жилийн дараахи Оросын “Усан Дээрхи Цирк”-ийн тоглолт Монголд буцаж ирлээ.
 
Булшнаас авсыг нь гаргаж аваад түлээ болгодог байна

Авсгүй, араг яс нь цементэн нүхэндээ үлдсэн хориод хуучин булшнууд “Далан давхар”-т байна.

 
“Намрын ногоон өдрүүд” эхлэж байна
Энэ сарын 29-ний өдрөөс дараа сарын 7-ны өдөр хүртэл “Мишээл экспо” төв дээр үндэсний үйлдвэрлэгчдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулж, сурталчлах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэртэй нэгдсэн арга хэмжээг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас анх удаа зохион байгуулах гэж байна.
 
Монголчууд Сумо бөхийн дээд зэрэглэлийн төлөө тэмцсэн хэвээр
Монголын Ёкозуна Асашёрю Акирони өнгөрсөн бямба гаригт эзэн хааны 18 дах цом авсан ялалтаа тэмдэглэж байсан бол Монголын залуу сумочид дараагийн их аварга болох үүд хаалгыг нээж өгөх тэмцээнд оролцохоор бэлдэж байлаа.

“Мэдээж би Япон явж, улам ихийг сурмаар байна,” хэмээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа ирээдүйн сумогийн аваргуудын тэмцээнд оролцогч 15 настай М. Мөнхдэлгэр ярив.

 
Жудо бөхчүүд Улаанбаатар хотод цугларлаа
Монгол, Хятад, Тайвань, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын жудо бөхчүүд Хагас сайн өдөр буюу Зүүн Азийн Жудо Бөхийн Аварга шалгаруулах Анхдугаар тэмцээний эхний өдөр Бөхийн Өргөөнд цугларлаа.