MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
No More Updates
Tuesday, 09 January 2007
 
January 5, 2007
Friday, 05 January 2007

State Circus Privatized

The privatization of the State Circus, which was meant to have been resolved before the New Year, has taken place. At a meeting of State Property Committee members, the interim handover to ACA was approved for a period of two years. If ACA fulfils all its requirements, it will be fully theirs at the end of two years. The ACA team consists of E. Dorj, the head of the Circus, sumo-wrestling champion Asasheryo D. Dagvadorj, Dagvadorj’s brother and Mongolian wrestler D. Serjbudee and Kh. Purevdavga. (Daily News)

Zorig prosecutor to be replaced

The prosecutor currently overseeing the Zorig murder case, who is due to retire soon, is going to be replaced. D. Dariijvav from the State Prosecutor’s Office will be replaced by C. Damchaasuren from the Capital City Prosecutor’s Office. Several changes have been made to the police and intelligence departments’ working groups investigating the murder of MP S. Zorig. However, there has been a lot of criticism from different sectors about the lack of progress that has been made. Zorig’s sister, MP S. Oyun, has appealed unsuccessfully many times to have an international expert and investigator assigned to the case. (Today)

Students protest against Mobicom

Yesterday students from the Mongolian Students’ Association protested against Mobicom Corporation. Protest delegates met with Mobicom director F. Shiga to submit their demands, which included decreasing the phone charge, ending the marketing policy which was confusing to users, issuing a warning before there was a temporary delay in the network, and not repeating their previous business practices which violated the law on unfair competition. Mr Shiga said he would conduct detailed research and then try to respond to them before January 20. (Today)

 

 

 
No Updates until January 5, 2007
Thursday, 04 January 2007
 
No Updates until January 5, 2007
Thursday, 04 January 2007
 
12 сарын 13, 2006
Wednesday, 13 December 2006
Монгол эмэгтэй энхийг сахиулна

Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Цэргийн дээд сургуулийн Холбооны тэнхимийн ахмад багш Н. Нямжаргал ирэх оны нэг сарын 1-нд ахлах дэслэгч Б. Бат- Эрдэнийн хамтаар Баруун Сахарыг зорих гэж байна. Тэрээр өмнө нь Америкт сурч байсан бөгөөд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд олон улсын цэргийн ажиглагчаар явж байгаа юм байна. Нямжаргал манай улсаас явж байгаа анхны эмэгтэй цэргийн албан хаагч ажээ. (Өнөөдрийн Монгол)

Ц.Түмэнгэрэлийн хэрэг прокурорт очиход бэлэн байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Бадраагийн амийг гэгээн цагаан өдөр хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэлийн хэрэг прокурорт шилжихэд бэлэн болжээ. Ц.Түмэнгэрэлийг цагдаагийн ажилтнууд хоёр чиглэлээр шалгажээ. Хүний амь хөнөөсөн нь дампуурсан хоршооных нь хэрэгтэй уялдаатай байсан болохоор ингэж шалгасан байна. Цагдаагийнх нь одоо Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг дээр нь ажиллаж байгаа бөгөөд 11,7 тэрбум төгрөгийн хохиролтой энэ ХЗХ-г шалгасны үндсэн дээр 6,9 тэрбум төгрөгийн эд материал, үл хөдлөх хөрөнгө битүүмжилжээ. Тус хоршоо 1957 хадгаламж эзэмшигч буюу хохирогчтой. Харин 93 зээлдэгчтэй аж. (Ардын Эрх)

“Алтан гадас” бойкотлов

АН-ын доторхи нам гэгддэг “Алтан гадас”-ынхан зөвлөлийн дарга Л. Гансүхийг албан тушаалаас нь буулгаж Э. Бат-Үүлийг оронд нь тавина гэсэн удирдлагуудын санал тэдэнд таалагдаагүйгээс болж өчигдөр намынхаа ҮЗХ-ны хуралд ирсэнгүй, нийт 228 гишүүнээс 122 нь л ирсэн гэж албаныхан мэдэгдэв. Гэсэн хэдий ч хурлын үеэр дээрх томилгоог хийгээгүй бөгөөд харин намын ерөнхий нарийн бичгийн даргыг Д. Дорлигжав болгон өөрчиллөө. Үүний дараа тэд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох тухай хэлэлцээд, энэ талаар гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдэхээр болов. Мөн эмэгтэйчүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхдээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны саналыг үндэслэнэ гэсэн заалтыг баталсан юм. (Зууны Мэдээ)

 
12 сарын 12, 2006
Tuesday, 12 December 2006
Монголд цөмийн зэвсгийн гэнэтийн шалгалт хийв

Монгол улсад Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Нэмэлт протоколыг 2003 оны 4-р сарын 24-ний чуулганаар баталсантай холбогдуулан уг гэрээний биелэлтийг хянах газрын Монгол талыг хариуцсан байцаагч Ю. Фэнг, Е. Шилкин нар энэ сарын 6-нд гурав хоногийн шалгалтыг хийлээ. Уг шалгалтанд Цөмийн энергийн комиссын Изотоп төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, УМХГ-ын Цацрагийн хяналтын хэлтэс, цөмийн төхөөрөмж, изотоп хадгалах байгууламж хамрагдсан байна. Цөмийн энергийн комиссын дэд дарга, С. Энхбат, хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц. Дамдинсүрэн нар биечлэн оролцож, шалгалтын үр дүн, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар санал солилцжээ. (Зууны Мэдээ)

Гаалийн гадаад худалдааны мэдээ ашигтай гарлаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 2731, 9 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 770 сая ам.доллартаар буюу 40 шахам хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, экспорт 1377,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 53,3 хувиар, импорт 1336,4 сая ам.доллар хүрч мөн үеийнхээс 27,8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд гараагүй амжилт гэж статистикчид үзэж байгаа юм. (Зууны Мэдээ)

14 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг, АХБ хамтран ирэх оны нэгдүгээр сараас хөдөө аж ахуйн чиглэлээр 14 сая ам.долларын санхүүжилттэй шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн үйл ажиллагаа банкны зээл төдийлөн олдоод байдаггүй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулдаг экспортын чиглэлтэй үйлдвэрүүдэд түлхүү чиглэх юм байна. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн үг. Түүнчлэн хөдөө аж ахуйн түүхий эдээр бүтээгдхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэрийг хамрах бөгөөд чанар сайтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх хийгээд боловсруулалтын технологийг сайжруулах, экспортын маркетингийг хөгжүүлэх зорилготой аж. (ӨНӨӨДӨР)

 
12 сарын 11, 2006
Monday, 11 December 2006
Олон улсын тендерийн маргаан цагдаад хүрлээ

Монголын малчин өрхүүдийг 50вт-ын цахилгаан үүсгүүрээр хангах олон улсын нээлттэй тендерт техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнэ санал болгосон Солонгосын Л-Систек компанийн түншүүд Түлш, эрчим хүчний яамны зарим холбогдох албан тушаалтныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Тэднийг тендерийг хүчинтэй байх хугацаанд багтааж төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, албан тушаалаа ашиглан тендерийг анхнаас нь сунжруулан будлиантуулсан, тендерийн болон эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн аж. (Ардын Эрх)

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл хэрэгжинэ

Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэ сараас эхлэн “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” гэсэн хоёр төсөл хэрэгжих юм байна. Үүнд Монгол улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж, Голомт, Зоос, Капитрон, Хаан, Худалдаа хөгжлийн банкууд зуучлагч санхүүгийн байгууллагын үүргээр оролцох юм байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлийн нийт хэмжээ 25 сая ам.доллар байх бөгөөд зээлийн хэмжээ тухайн компанийн зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарна. Энэхүү төсөл нь техник технологи, арилжаа, санхүүгийн хувьд найдвартай бөгөөд бүхий л шалгуурыг хангасан гэнэ. (Ардын Эрх)

Медалиа зүүсэн Монголын тамирчид Буянт-Ухаад буулаа

Азийн XV наадам өндөрлөхөд тав хоног үлдэж, манай зарим таимрчид нутагтаа ирээд байна. Катарын наадмын анхны медалийн эзэд өнгөрсөн баасан гарагийн шөнө Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд буув. Манай улсын шигшээ баг жудо бөхийн гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох болон Х.Болдбаатар нарын удирдлага дор оролцсон. Монголын жудочдын хувьд бүтэн багаараа зодоглож, нийт зургаан медаль хүртсэн. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 66 кг, олон улсын хэмжээний мастер Д.Нямхүү 81 кг-д алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Цэрэнханд хос мөнгөн медаль зүүгээд иржээ. (Өдрийн Сонин)

 
12 сарын 8, 2006
Friday, 08 December 2006
“Аэро Монголия”-гийн “Фоккер-100” нисч чадсангүй

Өчигдөр Улаанбаатар Ховдын чиглэлд зорчигч тээвэрлэж хөөрсөн “Аэро Монголия” компанийн “Фоккер-100” онгоц нислэгээ үргэлжлүүлж чадалгүй Улаанбаатарт буцаж газардсан байна. Онгоцны зорчигчдын хэсэгт хүчитөрөгчийн маск унасан ажээ. Онгоцыг газардсаны дараа Иргэний Нисэхийн Ерөнхий газар болон Нислэг техникийн аюулгүй ажиллагааны албанаас шалтгалт хийгээд онгоцны өндрийн системийн гарах клап нь мөстсөнөөс бүрэн хаагдалгүй, хүчилтөрөгчийн маск унасан гэсэн дүгнэлт гаргажээ. Онгоцыг дулаан гражжад тавиагүйгээс мөстлөг үүссэн байна. Онгоц тавих дулаан гараж тус компанид байдаггүй юм байна. Онгоцийг хэвийн ажиллагаанд оруулж, нислэг үйлдэхэд бэлэн болсон гэсэн тайлбарыг өчигдөр орой тус компанийнхан хэлэв. (Ардын Эрх)

“Төр ил тод байх ёстой”

Нээлттэй Нийгэм форумаас Монголын төр, иргэний зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэж, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилгоор “Төрийн ил тод байдал: Нийгмийн баялагийн хуваарилалт” сэдэвт форумыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү форумд Монголын төр засаг, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид оролцож, ардчилалын тулгуур зарчим болох ил тод байдлын талаар, мөн хуулийн ил тод байдлыг хангах хууль, эрх зүйн орчин, улсын төсөв, тендерийн үйл явц, Улаанбаатар хотын газар олголт, олборлох үйлдвэрийн ил тод байдал зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд ярилцжээ. (Өнөөдөр)

 
12 сарын 7, 2006
Thursday, 07 December 2006
ХЗХ-ын хэргийн ихэнх нь шийдвэрлэгдээгүй байна.

Нийгэмд цочрол өгч, олныг сэртхийлгэсэн ноцтой хэргүүдийн талаар өчигдөр Улсын Дээд шүүх мэдээлэл хийлээ. Нийт хорь шахам Хадгаламж Зээлийн хоршоодын хэргийн талаар мэдээлсэн. Хадгаламж Зээлийн хоршоодын хэрэг түрүүчээсээ шүүхээр орсоор яваа. Тухайлбал “Нью Болор Оргил” хоршооны хэрэг мөрдөн байцаалтад буцжээ. “Оюу Алт” хоршооны захирал Ж.Алтантуяа, Г.Болормаа, Р.Лхамсүрэн нар арван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. “Глоб Кредит”, “Жигүүр Инвест” болон “Бөөн Цагаан нуур” гэх мэтийн хоршоодын хэрэг шийдвэрлэгдээгүй мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм. Энэ мэт бусад хэргүүдийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийг энэ талаар зөв мэдээлж байхыг сэтгүүлчдээс хүссэн байна. (Өдрийн Сонин)

Оросууд Таван толгойн толгойн төлөө зөрчилдөж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарал Монгол их орд Тавантолгойн зүг байна. Тэр тусмаа хойд хөршийнхөн илүүтэй сонирхол хандуулж байгаа сурагтай. Саяхан Оросын гурван компани нэгдэж, консорциум байгуулан Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бусад компаниуд мөн консорциум албан ёсоор байгуулж байгаагаа зарласан. Харин Оросын удирдлагын зүгээс нилээд тактиктай арга хэмжээ авч байгаа тухай сүүлийн үед тус орны хэвлэлүүд бичиж эхэллээ. Монголын Таван толгойд хувийн компаниуд бус улсын мэдэлд байдаг компаниуд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж Кремль үзсэн гэнэ. Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой хувийн консерциумын хажуугаар улсынх нь зүтгэх болсон нь нилээд зөрчил үүсгэж байна гэж Оросын хэвлэлүүдээр бичиж байна. (Ардын Эрх)

Манай улс Хүний хөгжлөөр хоёр байр ухарчээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Дэлхийн хүний хөгжлийн илтгэлийг жил бүр эрхлэн гаргадаг. Эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшин гэсэн үндсэн гурван шалгуураар хүний хөгжлийг тодорхойлдог бөгөөд уг илтгэлийг ч дээрх шалгууруудыг үндэслэн боловсруулдаг. Энэ жилийн Дэлхийн хүний хөгжлийн илтгэл “Усны хомсдолын цаана эрх мэдэл, ядуурал ба даян дэлхий усны хямрал” сэдэвтэй. Монгол улс Хүний хөгжлөөр 177 орноос 116-д жагсжээ. Энэ нь өмнөх оноос хоёр байр ухарсан үзүүлэлт юм. Манайх Болив, Молдав улсуудын дараа орсон байна. Илтгэлд дурьдсан жендерийн чадварын хэмжүүрээр манай улс 75 орноос 65-рт эрэмбэлэгдсэн байна. (Зууны Мэдээ)

 
12 сарын 6, 2006
Wednesday, 06 December 2006
Татвараа төлөөгүй компаниудыг шүүхэд өгнө

“Алт олборлодог 130-аад компаниас 30 гаруй нь татвараа бүрэн төлөхгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа гэнэ. Зарим компаниуд үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэсэг хугацааны дараа хүчингүй болно гэсэн бодолтойгоор олборлосон алтаа банкинд тушаахгүй байгаа, харин зарим нэг нь Монголбанкинд алтаа тушаасан ч албан татвараа төлөхгүй байгаагаас ҮТЕГ эдгээр байгууллагуудыг шүүхэд өгөхөөр шийдээд байна. Нэр бүхий 27 компанийн борлуулсан 1,2 тонн алтны борлуулатын орлого 52,5 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд татвараас зайлсхийж буй компаниудад “Эрдэнэт алт”, ‘Гачуурт’, ‘Цагаан цахир гоулд’, ‘Золотой виктория’, ‘Эрэл’, ‘Газар холдинг’, ‘Улаан начин’ мөн ‘Алтан дорнод Монгол’ гэх мэт том компаниуд ч багтаж байна,” гэж ҮТЕГ-ын дарга Л. Зориг ярив. (Өдрийн Сонин)

‘Говь’-ийг хувьчлах тендер будлиантай болж байгаа уу?

12 сарын 4-ний өдөр ‘Тошисооке инвест’ банк болон ‘Эйч Эс секюритис‘ компанийн хамтарсан консорциум, ‘BLJ‘ корпораци, ’Мон Ит’ консорциум гэсэн гурван байгууллага ’Говь’ компанийг хувьчлах тендерт материалаа өглөө. Гэсэн хэдий ч ’Мон Ит’компаний материалыг ТӨХ хүлээж авсангүй. “’Мон Ит’ консорциумын төлөөлөгчид хариуцлагагүй байдлынхаа улмаас цагаасаа хоцорч ирсэн. Бид тендерт оролцож буй бүх байгууллагат цагтаа ирэх талаар анхааруулга өгсөн” гэж ТӨХ-ы мэргэжилтэн Б. Саранцэцэг ярьлаа. Харин ’Мон Ит’ консорциумынхан 17 цаг 58 минутад буюу цагаасаа 2 минутын өмнө ирсэн хэмээн мэдэгдэж байгаа юм байна. Энэ талаар Булигаар компанийн захирал Батдорж, “Энэ бол тендерийг будлиантуулах гэсэн хууль бус ажиллагаа. Тиймээс бид албан ёсоор ТӨХ-нд өргөдлөө гаргана” гэжээ. (Үнэн)

“Монголын төр бойкотыг хүлээж авахгүй”

Өнгөрсөн 7-р сард УИХ нэг тонн зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ 3000 ам.доллар, нэг унц алтны үнэ 500 ам.доллараас давбал, давсан үнэд 68 хувийн татвар ногдуулах хуулийг баталсан билээ. Үүний дараахан алтны комданиуд эсэргүүцлээ илэрхийлэхэд УИХ-ын дарга Монголын төр хэн нэгний дарамт шахалтаар баталсан хуулиа өөрчлөхгүй гэж хэлж байсан энэ үгээ саяхан дахин давтлаа. Учир нь Засгийн газар нэг унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр 650 ам. доллараас давсан тохиолдолд 68 хувийн татвар ногдуулах талаар төсөл боловсруулсан байна. Гэвч Ц. Нямдорж, “Хуулийг хэрэгжүүлэх талаар огт ажил хийгээгүй атлаа хэн нэгний шаардлагад автлаа” хэмээн Засгийн газрыг шүүмжлээд уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулахыг санал болгов. (Зууны Мэдээ)

 
12 сарын 5, 2006
Tuesday, 05 December 2006
Гурван цахилгаан станц баригдана

Хятадын ‘Улсын Цахилгаан Сүлжээ Корпораци’-ийн төлөөлөгчид, Түлш Эрчим Хүчний сайд Б. Эрдэнэбат нар нүүрсний гурван ил уурхай болон цахилгаан станцын цогцолбор барих тухай төслийг Ерөнхий Сайд М. Энхболдод танилцууллаа. “6х600 МВт хүчин чадалтай цахилгаан станц, тус бүр 3600 МВт хүртэлх хүчин чадалтай хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах асуудлыг судалж байгаа. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар. Үүнээс цахилгаан станцад 1,6 тэрбум ам.доллар, Шивээ-Овоогийн уурхайн өргөтгөлд 500 сая ам. доллар, цахилгаан дамжуулах шугам, холбогдох дэд станц, тоног төхөөрөмжинд 900 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гараад байна” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. (Үнэн)

Ерөнхийлөгч төсвийн хуульд хориг тавих нь гарцаагүй гэнэ

Парламентын гадна ч, дотно ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан 250 сая төгрөг зүсээ хувирган сайд нарын багцад багтаж батлагдсан билээ. Ерөнхийлөгчийг ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад ирэхэд нь 2007 оны төсвийн тухай хууль түүнд өргөн баригдана. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь гарцаагүй гэж Тамгын газрын албаны эх сурвалж өгүүлж байна. Хуульд зааснаар бол ажлын тав хоногтоо багтаан хориг тавигдах учиртай. Авилгатай тэмцэнэ гэж сүүлийн үед дориухан дуугарах болсон Ерөнхийлөгч Н. Энхбаяр гишүүн бүрт шууд бусаар хуваарилсан 250 сая төгрөгийн авилгыг таслан зогсоох биз ээ. (Ардын Эрх)

 

Сүмийн барилгад гарсан галаас болж нэг хүн нас баржээ

Өчигдөр, Хил хамгаалах ерөнхий газрын хойно байрлах Христийн сүмийн байранд гал гарлаа. 10, 63-р гал унтраах ангиуд галыг унтраасан хэдий ч тэр үеэр нэр, хаяг нь үл мэдэгдэх нэгэн эрэгтэй хүн нас барсан гэсэн мэдээлэл харъяа дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. Өнгөрөгч Баасан гарагт мөн Замын-Үүдэд байсан галт тэргэнд гал гарсан нь шинэ жилийн холбогдолтой бараа зөөвөрлөж явснаас болсон гэдэг нь тогтоогдсон билээ. Цаашдаа ч мөн ийм төрлийн гал гарч болзошгүй хэмээн Онцгой байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна. (Өдрийн Сонин)
 
12 сарын 4, 2006
Monday, 04 December 2006
Хохирогчид яамны байранд өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болжээ

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид өнөөдрөөс Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7-р төвд “өлсч” буй хоёр иргэн дээр бусад хохирогчдоос нэмэгдэж нийт арваад хүн яаман дээр очих гэнэ. Хохирогчдын нэг дүүргийн эмнэлэгт өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан Х.Оюунцэцэгийн ярьснаар бол Ерөнхий сайд М.Энхболд, ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нар өнгөрсөн сарын 17-нд өлсгөлөн зарлаж байсан хохирогчдыг хүлээн авч уулзаж, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлэхдээ хохиролынх нь тал хувийг барагдуулж өгнө гэж амласан аж. Гэвч өнөөг хүртэл амлалтаа биелүүлээгүй гэнэ. (Өдрийн Сонин)

“Сумдыг нэгтгэх нь зүйтэй”

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл” сэдвээр таван аймгийн 10 сумаас нийт 85 төлөөлөгч төрийн ордонд хоёр өдрийн турш ярилцаад зарим сумдыг нэгтгэж, нэгжийн шинэчлэл хийх тал дээр санал нэгдлээ. Баянхонгор аймгийн төвийг Баян-Овоо сумтай, Булган аймгийн төвийг Отгон сумтай, Төв аймгийн төв Зуунмод сумыг Сэргэлэн сумтай, Дорнод аймгийн Баянтүмэн сумыг Хэрлэн сумтай, Хэнтий аймгийн Баянхутаг сумыг Хэрлэн сумтай нэгтгэх нь зүйтэй хэмээн төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан юм. “Засгийн газар эхний ээлжинд аймгийн төвтэйгөө ойр сумдыг сонгосон. Илүү олон жилийн түүхтэй сумын нэр нь хадгалагдах болно” гэж УИХ-ын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С. Батболд ярьлаа. (Ардын Эрх)

Шатахууны үнэ хямдарлаа

Ерөнхий сайд М. Энхболд БНХАУ-д айлчлах үедээ “Петровис”, “Магнай  Трейд”, “Сод Монгол” зэрэг компаний удирдлагуудын хамт тус улсын Газрын Тосны Үндэсний Корпорацитай шатахуун нийлүүлэх талаар гэрээ байгуулж, харилцан тохиролцоод ирсний дүнд шатахууны үнэ буурч, 30-80 төгрөгөөр хямдарлаа. ОХУ-аас энэ сард авах шатахууны үнийг буулгаж чадсаны зэрэгцээ Хятадаас авах шатахууны тонн тутамд 100 ам.доллар хэмнэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 22 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд Хятадаас авах шатахууны түрүүч ирж байгаа юм байна. (Өнөөдрийн Монгол)

 
12 сарын 1, 2006
Friday, 01 December 2006
Стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалт

Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлд хамааруулж хэлэлцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын жагсаалтыг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт 7 орд газар нэмэгдэж нийтдээ 49 нэр уг жагсаалтад багтжээ. Эдгээрээс улс орны эдийн загсийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон ордод Оюу толгой, Таван толгой, Төмөртэй, бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц ордод Гацуурт, Цагаан суварга, Шивээ Овоо, Нарийн сухайт зэрэг ордууд багтаж байгаа юм байна. Эдгээр ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулснаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ордын хувьд төрийн оролцоо 50 хүртэл, төсвийн бус ордод 34 хүртэл хувь байх юм. (Зууны Мэдээ)

АН-ын дарга 250 саь төгрөгийн талаар тодруулга хүслээ

АН-ын дарга Ц. Элбэгдорж УИХ-ын дарга Ц. Нямдоржтой өчигдөр уулзаж тодруулга хүсчээ. Уг хүсэлтэд “УИХ-ын гишүүдэд 250 сая төгрөгийг хуваарилах тухай санал 2007 оны төсвийн хуульд хэрхэн тусч байгаа тухай Танаас тодруулга авахыг хүсч байна. АН-ын гүйцэтгэх зөвлөл өргөтгөсөн хурлаараа хэлэлцэж УИХ-ын сонгуулийн төсвөөс тойргуудад мөнгө хуваарилах нь буруу гэж үзээд энэ талаараа төсвийн сүүлийн шатны хэлэлцүүлгээр ярьж байсан. 250 сая төгрөгийн санал өөрчлөгдөж төсөв захиран зарцуулагчдын багцад хуваарилагдаж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Дээрх асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэж байгаа талаар таныг олон нийт, иргэд сонгогчдод нэг мөр ойлголт өгөхийг хүсье. Мөн асуудлаар Таныг АН-д тодорхой тодруулга өгнө гэдэг итгэж байна” гэсэн байна. (Зууны Мэдээ)

Шивээ-Овоогийн лицензийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсчээ

Ерөнхий сайд М.Энхболдын хийсэн айлчлалын үеэр Монголоос цахилгаан импортлох талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ярилцсан байгаа. ТЭХЯамнаас Шивээ-Овоогийн уурхайг түшиглүүлэн “Нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулж Хятад цахилгаан экспортлох” төслийн чиглэлээр Хятадын “Улсын цахилгаан сүлжээ” компанитай хамтран ажиллаж байгаа. Тус уурхайн өнөөгийн удирдлага 35 мянган га газарт лиценз авах байснаас 91 га-д 16 сая тонн нүүрс олобрлох зөвшөөрөл авчээ. Бусад талбайд нүүрс олборлох эрхийг өөр компани авчээ. Төсөл хэрэгжүүлэгч компани энэ зөрчлийг хурдан шийдвэрлэхийг сайдаас хүссэн байна. (Өнөөдөр)

 

 
11 сарын 30, 2006
Thursday, 30 November 2006
2007 он: ‘Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил’

Хаан банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан зээл болон санхүүгийг бусад үйлчилгээг үзүүлэх замаар тэднийг дэмжинэ гэлээ. “Бид сүүлийн жилүүдэд Монголын бусад банкнаас илүү олон тооны зээлийг бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Тэд бол ажлын байр бий болгох, эдийн засгийг хөгжүүлэхэп асар их нөлөө үзүүлэх чадавхитай” гэж Ж. Питер Морроу ярьлаа. Тэд үйлчилгээгээ илүү үр дүнтэй байлгахын тулд Хаан банкны Инкубаторыг байгуулсан ба энэ газар нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, тэдэнд зориулж хурал семинар зэргийг жилийн турш явуулах юм байна. (Зууны Мэдээ)

Хүйтний эрч чангарна

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 12 сарын 1-нд зүүн зүгийн зарим нутгаар, маргааш өдөр нь баруун зүгийн хойд хэсгээр цас орж, шуурах төлөвтэй байгааг анхаарууллаа. Иймд малчид, ард иргэд өвлийн бэлтгэлээ базааж, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав нутгаар шөнөдөө 31-36, өдөртөө 10-24 градус хүрч хүйтрэх аж. Алтайн өвөр говь болон говийн нутгуудаар шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус хүрнэ. Харин ирэх сарын хоёрны өдрөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж буй гэнэ. (Ардын Эрх)

 
11 сарын 29, 2006
Wednesday, 29 November 2006
МИАТ-ын онгоц барьцаалагдсан уу?

Өчигдөр Даланзадгад-УБ чиглэлийн онгоцыг барьцаалсан гэх мэдээ олон хүнийг сандаргалаа. Үүнийг урьдчилан сануулаагүй сургуулилт байсан гэж албан ёсоор тайлбарласан ч тус онгоцны зорчигчид уг сургуулилтад “өртөн”, сэтгэл санаагаар хямарч, бүр нэгэн эмэгтэй шарх сорив авсандаа гомдоллож байгаа юм байна. “Онгоцонд 40-өөд зорчигч сууж явсан. Нэлээд урд талд сууж байсан 4 залуу нислэгийн туршид архи ууж байсныг хүмүүс харсан” гэж нэгэн зорчигч ярьсан ба Өмнөговь аймгаас сонгогдсон 3 гишүүн ч энэ талаар санал шүүмжлэлээ хэлээд авлаа. Ц. Баярсайхан гишүүн энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавихаар зэхэж байна гэсэн бол, Б. Мөнхтуяа гишүүн хэлэхдээ яг хаанаас зохион байгуулсан гэдэг нь одоо ч тодорхой бус байна, хэрэв үнэхээр сургуулилт байсан бол олон нийтэд мэдэгдэх учиртай гэж ярьлаа. Харин гурав дахь гишүүн Д. Бат-Эрдэнэ “Энэ бол халдлагаас хамгаалах сургуулилт биш, харин ч террорист үйл ажиллагаа хэрхэн явуулах туршилт болсон” гэж үзэж байна. Харин М. Энхболдын хэвлэлийн төлөөлөгч Ц. Онон хэлэхдээ ЗТАЖ-ын Сайд Цэнгэл энэ талаар ТЕГ-ын ээлжит арга хэмжээний нэг байсан гэж мэдэгдсэн, жирийн иргэд энэ сорилтод өртсөн нь ташаа мэдээлэл гэжээ. (Ардын Эрх) See also http://www.terrycom.net/blog/ the website of Eagle TV's Managing Director

Хятадад өргүй болж магадгүй

Ерөнхий Сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар энэ сарын 22-27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Монголын талаас хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн Хятадын талаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн аж. БНХАУ-д төлөх ёстой 28,3 сая шилжих рублийн болон 5,6 сая швейцар франкийн өрийг манай сайдын хүссэнээр хүчингүй болгох тал дээр хятадын тал нухацтай судлан үзэхээ илэрхийлсэн байна. (Зууны Мэдээ)

 

 

 
11 сарын 28, 2006
Tuesday, 28 November 2006
Нийгмийн асуудалд анхаарсан үндсэн чиглэл боллоо

Монгол улсын эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт баталлаа. Баруун бүсийн Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд ашиглалтад орохын зэрэгцээ Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх зэрэг ажил үндсэн чиглэлд тусгалаа олжээ. Үндсэн чиглэлд нийгмийн чанартай авч хэрэгжүүлэх олно арга хэмжээ тусгагдсан. Улсыг хөгжүүлэх сангаас 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгож байгаа 3000 төгрөг дээр нэмээд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгох мөн Үдийн цай хөтөлбөрт 1-4-р ангийн бүх хүүхдийг хамруулах, төсвийн байгууллагад ажиллагсадын цалин 20 хувь, тэтгэвэр тэтгэмж 15 хувь, хөдөлмөрийн хөлсний хэмжээ 1,3-1,5 дахин нэмэгдүүлэхээр зорьжээ. (Өнөөдрийн Сонин)

Авлигын хэргээр яллагдсан гаалийнхнийг маргааш шүүнэ

Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоон ял сонссон Гаалийн Ерөнхий газрны дарга асан Х.Баатар нарыг шүүх давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн шүүхэд болох гэж байна. Шүүх хуралдаанд Х.Баатараас гадна Бичигтийн боомтын дарга Б.Даваажав, УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, гаалийн ажилтан О.Эрдэнэбат, Б.Мандахнарын анхан шатны шүүхээс ял сонссон арван хүн нэхэмжлэгчээр оролцох аж. Тэднийг эрүүгийн хуулийн хахууль өгсөн, авсан, улсын хилээр нэвтрүүлэхсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг найман зүйл ангиар шүүх юм. Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Ё.Сагсай, Т. Жадамба нар оролцох өчигдөр гарчээ. (Ардын Эрх)

 
11 сарын 27, 2006
Monday, 27 November 2006
Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэллээ

“1924 оны түүхэн үйл явдал нь 200 гаруй жил үргэлжилсэн Монголын ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцэл, 1911 болон 1921 онуудын үндэсний тусгаар тогтнол, төрийн болон нийгмийн байгуулалтын өөрчлөлт сонголтын төлөө хийсэн шургуу тэмцлийн үр дүнг баталгаажуулсан юм. Үндсэн хуулийг батлан мөрдсөн нь эрх чөлөө, шударга ёсонд үндэслэсэн орчин үеийн эрхзүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьж, мөн нийгэм улс төрийн амьдралд оролцох ард түмний оролцоо, сонгох, сонгогдох, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг ардчилсан ёсны үнэт зүйлс бий болж, Монгол Улсад өөрийн орны улс төр, нийгэм эдийн засгийн онцлогийг тусгасан төр, олон нийтийн байгууллагууд үүсч бий болсон билээ. Үндсэн хуулийн 1 дэх заалтад ‘Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс мөн’ хэмээн тодорхойлсон нь иргэн бүрийн цээжинд байгаа гэдэгт итгэж байна. Одоо бид ард түмний сонгуулиар төр засаг нь бүрддэг ардчилсан тогтолцооны нийтлэг жам ёсыг дагаж байна. Энэ нь ард түмэнд сонгох болон сонгогдох эрхийг нээж өгч байгаагийн зэрэгцээ нэн өндөр хариуцлагыг оногдуулж байгаагаараа онцлог. Манай иргэдийн төр засгийнхаа үйл ажиллагааг хянах ойлголт, мэдрэмж нэмэгдсээр байгаа нь ардчилал хөгжиж буйн тод илрэл юм” гэж Монгол Услын Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Үндсэн хууль батлагдаж, тусгаар тогтнолоо тунхагласны 82 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ хэллээ. (Ардын Эрх)

Асашёорюү дээд зиндаанд 19 дэх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сумогийн 11-р сарын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд их аварга Асашёрюү өвдөг шороодолгүй түрүүлж, эзэн хааны цомыг 19 дэх удаагаа хүртлээ. Их аварга 12 дах удаагаа тэмцээн дуусахаас өмнө түрүүлэх болзлоо хангасан нь өвөрмөц  амжилт боллоо. Тэрээр “Ирэх жилийн бүх тэмцээнд хичээж барилдах болно. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэж ярьсан юм. Асашёорюү энэ жилийн зургаан тэмцээний дөрөвт нь ийнхүү түрүүллээ. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын бөхчүүд бүгд давж бөх сонирхогчдыг баярлуулав. Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлсан нь гол үйл явдал болсон. (Зууны Мэдээ)
 
11 сарын 24, 2006
Friday, 24 November 2006
Ерөнхий сайд нар найман баримт бичгийг үзэглэв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа МУ-ын Ерөнхий сайд М.Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёсны хэлэлцээ хийлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн Засгийн газар хоорондын хэлэлцээ амжилттай болж дууссаны дараа хорё тал нийтдээ найман бичиг баримтад гарын үсэг зурсан юм. Эдгээрээс юуны түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зориулж олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. МУ-ын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг бүхий л хүрээнд дэмжиж эрх зүйн таатай орчноор хангах бодлого баримталж буйг хэллээ. (Өнөөдөр)

Хөвсгөл далайд онгоц живжээ

Дэлхийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далайд арав гаруй хоногийн өмнө нэгэн онгоц живжээ. ОХУ-ын иргэн А.А. Хатуев гэгчийн нэр дээрх Ханх сумын боомтод аргамжаатай “Дюбовский” хэмээх эл хөлөг онгоцны ёроол цоорч живэхэд нь шатахуун нь далайн мандал дээгүүр тархсан байна. Ханхчууд бүтэн өдөр ундны усаар гачигдаж холбогдох газарт нь мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч хариу алга байна. ОХУ-аас хувь хүн, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зорилгоор арав гаруй онгоц оруулж ирсэн ч тэдгээр нь ашиглагдахаа больсон хуучин онгоцнууд байсан байна. Энэ талаар Онцгой байдлын газрынхан мэдээгүй гэж орон нутгийнхан ярьсан байна. (Өдрийн Сонин)

БНХАУ усан цахилгаан станц барихад зориулж 300 сая ам.доллар өгөхөөр болло

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёснй хэлэлцээр хийлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр хоёр тал нийтдээ найман баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээрээс юуны түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зориулж олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг дурдаж болно. Харин айлчлалынхаа хоёр дахь өдөр манай улсын Ерөнхий сайд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтын нээлтэд оролцож үг хэллээ. (Зууны Мэдээ)
 
11 сарын 23, 2006
Thursday, 23 November 2006
Австралийн компани МИАТ-ын аюулгүй ажиллагааг шалгана

“МИАТ” компани нь Олон Улсын иргэний агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн байгууллага ажээ. Тус холбооноос гишүүн байгууллагууддаа хандаж 2007 ондоо багтаан үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт хийлгэхийг зөвлөсний дагуу “МИАТ” аудитын компаниудад хүсэлт гарган, Бээжин дахь “Боинг” компаний санал болгосон Австралийн ACS компанитай гэрээ байгуулахаар болжээ. Тус компаний харьцангуй хямд үнэ, Азийн орнуудтай ажиллаж байсан туршлага зэрэг нь манайд ашигтай болох аж. Энэхүү аудитыг амжилттай давахын тулд одооноос аюулгүй байдлын шинэ дүрэм боловсруулах, бусад авиа компаниудтай туршлага солилцох болон ажилтнууддаа зориулан сургалт зохион байгуулах зэрэг хийх ажил их байгаа гэж МИАТ-ын аюулгүй ажиллагаа, аудитын хэлтсийн дарга Л.Цоодол мэдээлжээ. (Өнөөдрийн Монгол)

Монгол залуусын дуу хоолойг НҮБ-д хүргэнэ

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дах суурин Төлөөлөгчийн газар дэргэдээ Залуучуудын зөвлөх хороо байгуулан ажиллаж эхэлжээ. Тэд Монголын залуучуудын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрт тусгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Хот хөдөөгийн залуусын төлөөлөл болсон долоон гишүүнтэй уг хороо саяхан залуучуудын уулзалт зохион байгуулж, тэдний боловсрол эрүүл мэнд болон бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Хорооныхон одоогоор өсвөр үеийнхнийг ДОХ болон бэлгийн замын бусад өвчнөөс хамгаалах зорилгоор энэ талын мэдээлэл өгөх аж. (Өнөөдөр)

Шинжлэх ухааныг хувьчилж эрдэмтэд хөрөнгөтэй болно

Ирэх сарын 1-нээс Шинжлэх ухаан Технологи үйлдвэрлэл (ШУТҮ)-ийн корпорациудын хувьчлалыг зарлахаар зэхэж байна. Төрийн өмчийн дөрвөн корпораци хувьчлагдахаар болоод байгаа юм. Үүнд, хүнсний эрдэм шинжилгээний “ХүнсТех” нэгдэл Электрон, техник машин судлалын нэгдэл, Хөдөө аж ахуйн техникийн нэгдэл, ШУТҮ-ийн “Эрчим нэгдэл” багтжээ. Хуулиар заагдсан чиг үүргийнхээ дагуу Оюуны өмчийн газар эдгээр корпорациудын биет бус хөрөнгө буюу оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулахаар ажиллаж байна. ШУТҮ-ийн салбарт улс орны хөгжлийг түргэтгэх, экспортын асар их ирээдүй бий. Монгол хүн биеийн хүчээ мэргэжлийн спортоор дэлхийд гайхуулж чадсан. Одоо технологийн үйлдвэрлэлээ оюуны хүчээ гайхуулах боломжийг энэ хувьчлал нээх болтугай. (Зууны Мэдээ)

 
11 сарын 22, 2006
Wednesday, 22 November 2006
Монгол улсад стратегийн ач холбогдолтой 50 гаруй орд бий юу?

УИХ болон Байнгын хороогоор хэлэлцэгдэхээр ээлжээ хүлээж байгаа стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалт удахгүй тодорхой болох нь. Үйлдвэр худалдааны Яам ашигт малтмалын орд газрыг үнэлэх тусгай аргачлалыг боловсруулж, 700 гаруй орд газрыг 10 параметрээр ангилжээ. Тэдгээрээс 40 гаруйг нь стратегийн ач холбогдол бүхий хэмээн тодорхойлсон. Үүн дээр иргэний хөдөлгөөнүүдээс ирсэн хүсэлтэд багтсан 30 орд газраас 10 нь нэмэгдэж энэ 50 ордны жагсаалт УИХ-аар эцэслэн хэлэлцэгдэх юм байна. Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээ, ДНБ-ий 5%-иас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордууд энд багтсан аж. (Үнэн)

Хууль бус ангийн эд зүйлсийг олж илрүүлжээ

Ховд аймгийн Чандмань сумаас урд хил рүү хөдлөх гэж байсан тус нутгийн уугуул Г.Алтангэрэл УБМ 92-39 дугаартай ЗИЛ 130 машиндаа монгол бөхөнгийн 108 хос эвэр тээвэрлэж явсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Үүнээс үүдэн шалгалт явуулахад 13 хүн бүлэглэн хууль бус ан хийж, хил давуулан наймаалдаг бөгөөд ан амьтны санд нийтдээ 216 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг олж тогтоосон байна. Мөн түүнчлэн хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс-3” баг энэ сарын 4-нд эм бөхөн агнасан этгээдүүдийг барьж, тэдний буу, ангийн хутга, сум зэргийг хураан авчээ. (Өдрийн Сонин)

Хадгаламж зээлийн хоршоодын хэргийн талаарх мэдээлэлтэй танилцлаа

Хадгаламж зээлийн хоршооны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын шалтгааныг шалгаж, тогтоох Ажлыг хэсгийн ээлжит мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар сонсож танилцлаа. Өнөөгийн байдлаар ХЗХ-дтой холбогдох нийт 28 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 4775 хохирогчтой, 565 зээлдэгчидтэй, 44 тэрбум 780 сая 80 мянга 115 төгрөгийн хохиролтой 19 хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусч прокурорт жилжээд байгаа аж. Мөн өдөр 3 хэргийг прокурорт шилжүүлэв. Олоо гурван хэргийг мөрдөж байна. 2006 оны 6-р арын 22-ноос 11-р сарын 17-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 1529 өргөдөл гомдлыг хүлээн авч хэрэгт нэгтгэн шалгажээ. Мөн санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран Хадгаламж зээлийн 22 хоршооны үйл ажиллагааг шалгажээ. (Үнэн)
 
11 сарын 21, 2006
Tuesday, 21 November 2006
Парламент 2007 оны төсвийг батлахаар яарч байна

Хуулийн дагуу нэгдсэн чуулганыг пүрэв, баасан гаригт хийх учиртай ч мягмар гаригт хийхээр зарласан нь төсвийн хэлэлцүүлэг оройтож буйтай холбоотой гэж УИХ-ын Тамгын газар мэдэгдэж байна. Мөн ерөнхий сайд Б.Энхболдын 4-7-нд БНХАУ-д хийх айчлалаас урьтаж чуулганыг урагшлуулсан байна. Дээрх хуулийг 12 сарын 1-ний дотор дөрвөнтөө хэлэлцсэний эцэст батлах ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол парламент тарах хуультай бөгөөд ийнхүү оройтсоны шалтгаан нь эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батлаагүй байгаатай холбоотой ажээ. (Ардын Эрх)

Галт тэрэгний ослоос болж гуван хүн нас барлаа

Замын-Үүд рүү нүүрс тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний хөдөлгүүр зогссоноос, тусламж үзүүлэхээр хойноос нь очсон зүтгүүр ачааны галт тэргийг мөргөжээ. Уг хэрэг явдал нийслэлээс 95 км-ийн зайд байх Хангай , Чулуут өртөөний хоорон дахь 361 дүгээр зөрлөгт гарсан байна.Хэргийн улмаас тусламжаар очсон зүтгүүрт байсан машинч, туслах машинч, зөрлөгийн дарга нарын гурван хүн газар дээрээ нас баржээ. Осол болсон газрын зам нь тахир, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны дээр тусламжийн зүтгүүр хурдтай явж байсан зэрэг нь хэрэг гарахад нөлөөлсөн бололтой. Төмөр замын удирдлагууд болон эмнэлэгийнхэн, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнууд хэргийн газарт ажилласан байна. Мөн замыг чөлөөлөх ажлыг дуустал түр хугацаагаар бүх галт тэргэнд тэг зогсолт хийсэн. Түүнчилэн Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан галт тэргийг Багахангай руу буцааж татан, галт тэргэнд байсан 300 гаруй зорчигчоос 150 гаруйг нь автобусаар нийслэлд авч ирсэн байна. Харин бусад нь өөрийн унаагаар нийслэлд иржээ. (Зууны Мэдээ)

Д. Сүхбаатар агсан архины хордлогын улмаас нас баржээ

Зуучлах товчооны захирал асан Д.Сүхбаатар агсны цогцост хийсэн шүүх эмнэлгийн хариу өчигдөр 17 цагт гарсан байна. Эмнэлгийн дарга Г.Дагиймаа хэлэхдээ талийгаач архины хордлогын улмаас үүссэн зүрх судасны хурц дутагдлаас болж нас барсан бөгөөд тэрээр архаг архидалтаас үүсэх элэгний өөхөн хувирал зэрэг өөр олон ужиг өвчтэй байсан нь нөлөөлсөн ажээ. Мөн талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтуу байсан нь тогтоогдсон байна. Уг хариу арав гаруй хоногийн дараа гарч байгаа нь удсан хэрэг биш, харин ч хурдан хугацаанд ажилласны үр дүн гэж тэр мэдэгдлээ. (Ардын Эрх)

 
11 сарын 20, 2006
Monday, 20 November 2006
Геологи уул уурхайн салбарт монголчуудтай харилцан ашигтай хамтран ажиллана

Хятадын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Зижин уул уурхайн” групп хувьцаат компани Монголд салбараа нээгээд удаагүй байгаатай холбогдуулан тус компанийн Монгол дах салбарын Ерөнхий захирал Р.Хишигээтэй уулзаж ярилцжээ. Тэрээр ярихдаа Зижин групп алт, мөнгө, үнэт металь дээр голчлон ажилладаг бөгөөд 2004 онд 13 тн алт олборлож энэ үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээнд 22-р байрт оржээ. Монгол Хятад улс олон зуун жилийн түүхэн харилцаатай. Сүүлийн жилүүдэд  хоёр орны харилцаа улам сайжирч, хөрөнгө оруулалтын хэмжээ тэр хэрээр өсч байна. Иймээс манай компани Монголд хөрөнгө оруулахаар шийдсэн талаар дэлгэрэнгүй ярилцжээ. (Зууны Мэдээ)

Монгол улс ASEM-ын гишүүн боллоо

Монгол улс өнгөрсөн есдүгээр сард ASEM-д гишүүн болон элссэнтэй холбогдуулан тус байгууллагын зохицуулагч Гоеффрей Баретт манай улсад айлчиллаа. Бүрэн эрхт гишүүнээр элссэн орнуудаас манай оронд тэрээр хамгийн түрүүнд айчилж байгаа нь манайд нэлээд анхаарал хандуулж байгаагийн илрэл аж. Монгол улс ASEM-ын гишүүнээр элссэн явдалд тус байгууллага нэлээд ач холбогдол өгч хоёр Солонгостой харилцахад нэлээд туршлага хуримтлуулсныг ноён Г. Баретт онцолжээ. ASEM-ын бусад гишүүн орнууд авилга, ядууралтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах асуудлаар Монгол улстай ижил бодлого баримталдаг юм байна. (Өдрийн Сонин)

Оюу толгойд осол гарч хүний амь үрэгджээ

Оюу толгой төслийн хайгуулын зориулалттай босоо аманд үйлдвэрлэлийн осол гарч нэг хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Осол 11-р сарын 18-ны өглөөний 9.05 цагт болжээ. Энэ тухай дуудлагыг нэн даруй өгч осол гарснаас 1 цаг 30 минутын дараа цагдаагийнхан хэргийн газарт очиж ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Манай төслийн хувьд хайгуулын зориулалтаар ганцхан газар цооног гаргасан. Өрөмдөх ажлыг “Рэдпаф” гэдэг компани гүйцэтгэдэг. Тиймээс хэргийн талаар юу болж байгаа, осол гарах үед хэчнээн хүн ажиллаж байсан талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна гэж ОТ төслийн ХМ-ийн ажилтан Одгэрэл ярив. (Өнөөдрийн Монгол)

 
11 сарын 17, 2006
Friday, 17 November 2006
Дэлхийн банк уул уурхайн салбарт хамтран ажиллана

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Р.Гончигдорж Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Сальвадор Ривера уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Чарьлз Хасбэнд нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбарын хувьд түүний стратеги хөрөнгө оруулалтын болон төрийн оролцооны бодлогыг зөв тодорхойлох замаар үр ашгийг нь нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тус банкны мэргэжилтэн хэлж байсан юм. Цаашид эдгээр салбарт Дэлхийн банк Монголын талтай хамтран ажиллаж холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх тухай уулзалтын үер ярилцаж санал солилцов. (Зууны Мэдээ)

Төрийн ордны өргөтгөлийг 68 хүн хамгаална

Төрийн ордны өргөтгөлийг ашиглалтад орсны дараа Төрийн тусгай хамгаалалтын газрынхан хамгаална. Гэтэл тус газрын хамгаалалтын ажилтнууд нь хоёрхон ээлжээр ажилладаг, хүн хүчээр дутмаг гэнэ. Мөн тус газар саяхнаас Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Үндсэн хуулийн цэцийн байрыг нэмж хамгаалалтад авахаар болжээ. Өргөтгөлийг хамгаалахад ажилтнууд нь хүрэлцэхгүй болсон тул хүн нэмж авах шаардлагатай болсон аж. Төрийн ордны өргөтгөлийг хамгаалах 68 ажилтны орон тоо, цалинг ирэх жилийн төсөвт тусгуулахаар Төрийн тусгай хамгаалалтын газраас Хууль зүйн байнгын хороонд хүсэлт тавьсан ч хугацаа шаардлагатай гээд хүлээж аваагүй байна. (Өнөөдөр)

Үндэсний Хөгжлийн бодлого боловсруулах уралдаанд оролцсон багийг хүлээн авлаа

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Үндэсний Хөгжлийн цогц бодлого боловсруулах уралдаанд оролцсон Д.Оюун ахлагчтай “Мониторингийн төв” ТББ-ынхан бараалхав. Тус баг өнөөгийн манай эдийн засгийн суурь үзүүлэлт, статистик тоо баримт дээр тулгуурлан 2021 онд ямар түвшинд хүрэхийг тооцоолжээ. Мөн татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлт, уул уурхайн салбарын өсөлт, Оюу толгой төсөл хэрэгжвэл гадаад зах зээлийн үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тус тусад нь хувилбар гарган тооцож гаргажээ. Эдгээр судалгааны эцсийн дүнг харвал 2007-2009 онд ДНБ өсч, 2010 оноос Оюу толгойн олборлолт нэмэгдэж 8-19,8 хувьд хүрч манай улс дундаж орлоготой орнуудын жишигт хүрнэ. Тэд МХЗ шиг тодорхой зорилт шаардлагатай байна гэжээ. (Өдрийн Сонин)
 
11 сарын 16, 2006
Thursday, 16 November 2006
Гишүүд данхайсан бүтэцтэй МИАТ-ийг түргэн хувьчлахыг санууллаа

Олон улсын агаарын тээврийг либеральчлах тухай олон талт хэлэлцээрт 2004 онд агаараар ачаа тээвэрлэхэд хэрэгжүүлэх тухай нэмэлт өөрчлөлт оруулжээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон өчигдөр уг хэлэлцээрт МУ-ын Засгийн газар нэгдэн орох эсэх тухай хэлэлцэв. Энэ хэлэлцээрийн туршид хуралдааны уур амьсгал бүхэлдээ МИАТ-ийг тойрон өрнөсөн юм. МИАТ компани хоёрхон онгоцтой мөртлөө 500-600 ажилтантай. Аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа нь нэг талаас МИАТтай холбоотой гэж гишүүд шүүмжилжээ. УИХ-аар энэ компанийг хувьчлая гэж олон жил ярьсан гэв. (Зууны Мэдээ)

Авилгалтай тэмцэх газрын даргад нэрээ дэвшүүллээ

Авилгалтай тэмцэх газрыг тун удахгүй байгуулах гэж байна. Өмгөөлөгч Ч.Энхээтус газрын даргаар ажиллах хувийн хүсэлтээ Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад хүргүүлжээ. Түүний үзэж буйгаар авилгалтай тэмцэх газрын даргаар хууль, хяналт, улс төр, захиргааны албан тушаалд ажиллаж байсан хүн томилогдвол тохирохгүй.Ингэвэл ёс зүй, сахилгын хороо, прокурорын газрынхан шиг нэгийгээ өмгөөлөн хамгаалсан байгууллага болно гэж үзжээ.Энэ тухай өөрийн бодлоо ч дэлгэрэнгүй дурьдсан. (Өнөөдрийн Монгол)

Хотын төвд төмөрлөгийн үйлдвэр ажилласаар байна

Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хотын төвд төмөрлөгийн үйлдвэр ажиллуулахыг хориглосон. Өнөөдрийн байдлаар ганцхан үйлдвэр л Налайх дүүрэгт шилжжээ. Бусад нь өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тэр ч байтугай 2-3 үйлдвэрч нэмэгдсэн байна. Тэдний гэрэл цахилгааныг нь тасалж торгох арга хэмжээ авдаг боловч нууцаар цахилгаанаа залгаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Эдгээрээс хоёр үйлдвэр нь Монголын хөрөнгө оруулалттай бол бусад нь бүгд Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж. (Үнэн)

 
11 сарын 15, 2006
Wednesday, 15 November 2006
Монголын хүүхдүүд арван мянгаа авах бололтой

УИХ-ын чуулган Мягмар гарагийн үдээс хойш хуралдаж эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Чуулган дээр бүх байнгын хорооны дүгнэлтийг уншиж танилцуулав. УИХ дах АН болон МАХН-ын бүлгүүд өөр өөрсдийн дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. МАХН-ын бүлгийн дүгнэлтэд 2007 онд хүүхэд гэр бүлд олгох тэтгэлгийн мөнгийг улсын төсвөөс сар бүр өгч байхаар мөн Улсыг хөгжүүлэх сангаас жилд нэг удуу хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байх санал тусгагдсан бол АН-ын дүгнэлтэд хүүхэд бүрт сар бүр 10 000 төгрөг олгох тухай дурьдагдсан бөгөөд АН уг саналыг хүчинтэй хэрэгжинэ гэж үзэж байна. (Өдрийн Сонин)

Кувейт Монголд дахиад зам тавина

Манай улс Катарт мах, түүхий эд экспортлох бололцоо бүрдэх нь. Энэ талаар тус улс судалж үзэхээр боллоо. Мөн Монголоос оюутан суралцуулах боломжтой гэсэн хэмээн Гадаад хэргийн сайд Н. Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Катар манай улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг аж. Тус улсын Шейх энэ тухайгаа илэрхийлээд хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хариуцсан тусгай хороо байгуулах саналыг манайд тависан байна. Гадаад хэргийн сайд Катар, Кувейтэд хийсэн айлчлалаас Катарын Эмир, Кувейтын Шейхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн оронд албан ёсоор албан айлчлал хийхийг урьсан урилга өвөртлөн иржээ. Харин Кувейтын Шейх Мухамед аль Сабах 2007 онд манай улсад айлчлахаар болжээ. Кувейтын сангийнхан манай улсад Дархан, Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай тавьж өгсөн. Гадаад хэргийн сайд Кувейтын шейх Мухамед аль Сабахтай уулзахдаа Уньтаас Мөрөн хүртэл мөн хатуу хучилттай зам тавьж өгөхийг хүсчээ. Үүнийг нь Шейх хүлээн авч, техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж өгөхийг зөвлөжээ. Манай Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийн замын техник, эдийн засаг үндэслэлийг гаргасан тооцоо байдаг аж. (Өнөөдөр)

 
11 сарын 14, 2006
Tuesday, 14 November 2006
30 сая ам.доллаын буцалтгүй тусламж ирнэ

БСШУ-ы сайд Ө.Энхтүвшин өөрийн тэргүүдэг салбартаа 30 мянган ам.доллар өвөртөлж ирэх нь Тэрээр энэ өдрүүдэд Египетийн Каир хотноо болж буй “Үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Сайд Ө.Энхтүвшин дээд хэмжээний уулзалтад өөрийн орны боловсролын талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа юм. Манай улс энэ түншлэлийн гишүүн бөгөөд ингэснээр хандивлагч орнуудаас тусламж авах эрхээр хангагдах юм. Дээрх дээд хэмжээний уулзалтаас манай улсад өгөхөөр шийдвэрлэх 30 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж яамныхан үзэж байгаа аж. (Өдрийн Сонин)

Гадны нөлөөгүй нас барсан нь тогтоогвол хэргийг хаана

“Зуучлах товчооны” дарга Д.Сүхбаатарыг зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гэсэн онош гараад байгаа нь энэ нь эцсийн дүгнэлт биш аж. Түүний цогцост шүүх эмнэлэг задлан шинжилгээ хийсэн бөгөөд арав орчим хоногийн дараа шинжилгээний хариу гарна хэмээн холбогдох албаны хүн хэлж байна. Харин түүнийг нас барсаны дараахан нь цагдаагийн хувцастай 4 хзн гэр рүү дайран орж нэгжлэг хийхийг оролдсон гэж мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Эл хэргийг бусдын амийг санаатайгаар хорлуулахад хүргэсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэн шалгах аж. Хэрэь гадны нөлөөтэй нь тогтоохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож хаах юм гэжээ. (Үнэн)

Өлсөгчид Ерөнхий сайдтай уулзахыг хүсч байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өлсөгчдийг өнгөрсөн Баасан гарагиас Бямбад шилжих шөнө албадан эмчилгээнд оруулаад байгаа. Өлсгөлөн зарласан 13 иргэний гурав нь албадан эмчилгээнээс татгалзсан билээ. Харин өчигдөрөөс эхлээд дээрх гурван хүн эмчилгээнд хамрагджээ. Хэдийгээр тэд эмчилгээ хийлгэж байгаа ч эмчилгээний зориулалттай зутан, цагаан будааны шүүс зэрэг хоол хэрэглэхгүй байгаагаас бие нь дээрдэхгүй байгаа гэнэ. Хохирогчид ЗГХЭГ-ын дэд дарга М.Тунгалагт хандан Ерөнхий Сайдтай уулзах хүсэлтийг нь уламжилж өгөхийг хүссэн байна. (Зууны Мэдээ)

 
11 сарын 13, 2006
Monday, 13 November 2006
Зуучлах товчооны дарга насан эцэслэв

Нилээд хэл ам дэгдэн олны анхаарлыг татаад байсан Гадаадад ажиллах хүч гаргах Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар өнгөрсөн Бямбаас Ням гарагт шилжих шөнө гэнэт нас барлаа. Тэрээр гадаадад хүнд мэс засал хийлгэж ирээд байсан бөгөөд цагдаагийн байгууллагынхан ажил дээр нь нэгжлэг хийх үеэр даралт нь гэнэт ихсэн шок-ын байдалтайгаар гэнэт эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байсан. Талийгаач шөнийн 02 цагийн үед амиа алдсан. Талийгаачийн үхэлд гадны нөлөө байхгүй гэж үзэж байгаа ч нарийн шинжилгээний дүнгээр шалтгаан нь тогтоогдох юм байна. (Ардын Эрх)

Авилгатай тэмцэх газрын орон тоог нэмлээ

Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан төсөл дээрх Авилгатай тэмцэх газрын орон тоог 90, төсвийг 900 сая төгрөг байхаар тусгасан нь өмнөхөөсөө хоёр дахин өссөн хувилбар болов. Авилгалын эслэг хууль гарсан ч одоо болтол хуулийг хэрэгжүүлэх газрын дарга тодроогүй. Бүтэц орон тоог нь УИХ-ын чуулганаар баталсны дараа сая нэг даргын асуудал яригдах ажээ. (Өнөөдөр)

Өлсөгчдийг албадан эмчилгээнд оруулжээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй иргэдийг албадан эмчилгээнд оруулах шийдвэр гаргажээ. Үүний дагуу Хууль зүй,дотоод хэргийн сайд Ч.Одбаяр өнгөрсөн Баасан гарагт өлсөгчидтэй уулзсан байна. Мөн Хан-уул дүүргийн эмнэлгээс өлсөгчдөд шээс цусны шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр тэдний биеийн байдал муу гарсан тул Баасан гарагийн шөнө албадан эмчилгээнд оруулсан байна. Хэдийгээр хохирогчдын биеийн байдал муу байгаа ч тэд өлсгөлөнгөө зогсоохгүй гэж байгаа юм байна. (Зууны Мэдээ)

 
11 сарын 10, 2006
Friday, 10 November 2006
Хамгийн итгэлтэй институциэр Ерөнхийлөгчийг нэрлэжээ

Өмнөх дугаарт нийтлэгдсэн Сант Марал сангийн судалгааны дүнгээр улс төрчдийн рейтэнгээо Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэлд 29,9, орон нутагт 36,4 хувиар тэргүүлж байна. Түүнчлэн өмнөх судалгаанаас эхний аравт Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар нар багтсан байх юм. Улс төрийн тогтолцооны байгууллагад итгэдэг эсэх дээр Ерөнхийлөгчид 14,5 хувь нь итгэдэг, УИХ-д 5,4 хувь, хуулийн байгууллагад 2,8 хувь их итгэдэг гэсэн хариулт өгсөн бол Ерөнхийлөгчөд огт итгэдэггүй 13,5 хувь, харин УИХ-д огт итгэдэггүй гэж 12,8 хувь нь санал өгч, хуулийн байгууллагад 22,1 хувь огт итгэдэггүй гэсэн байна. (Өнөөдрийн Монгол)

Гаалийнхан тамхи импортлогчдыг хохироож эхэллээ

Хэдхэн хоногийн өмнөөс импортоор орж ирэх ёстой тамхийг гаалиар оруулахгүй гэсэн яриа гарсан нь бодит байдал дээр үнэн болж хэрэгжиж эхлээд байгаа бололтой. Өнгөрсөн гуравдугаар сараас ҮХЯ-наас тамхины зөвшөөрөл олгох тухай асуудал яригдаж эхлээд байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна хэмээн хойшилсоор өнөөг хүрчээ. Хоёр гурав хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаар ярьж шийдэгдтэл гаалиар тамхи оруулахгүй хэмээн МХГ болон ГЕГ-аас шийдвэр гарчээ. Гэтэл энэ шийдвэр 10-р сарын 31-д гарчээ. Өнгөрсөн 3-аас сараас хойш шийдэгдээгүй энэ асуудал хэдий болтол хүлээгдэхийг бүү мэд. (Өдрийн Сонин)

Булган аймагт мал боомоор өвчилжээ

Тус аймгийн Булган сумын 4-р багийн малчин Лхавгадоржийн хотоос боом өвчний халдвар илэрчээ. Урьдчилсан байдлаар нэг хонь, нэг ишиг боомоор өвчилсөн болохыг тогтоогоод байгаа ба холбогдох газраас өвчлөлийг цааш даамжруулахгүй байх л арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Уг хотонд байх гурван өрхийн 17 хүн, 1145 малыг боомын эсрэг вакцинд хамруулаад байгаа аж. Одоогоор боомын голомтод онцгой байдлын хэлтсээс тав, цагдаагийн байгууллагаас 3 хүн томилоод байгаа ба хорио цээрийн дэглэм сахиулах гурван пост ажиллуулж эхэлжээ. (Зууны Мэдээ)

 
11 сарын 9, 2006
Thursday, 09 November 2006
“Пибоди энержи” компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийллээ

Дэлхийн нүүрс олборлолтын салбарын нөлөө бүхий АНУ-ын Пибоди энержи компанийн Хятад дах салбарын Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас гадна Австрали, Венесуэл зэрэг оронд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, тухайн газар орон нутагт үр ашигтай байх асуудал олборлолт явуулахдаа байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх, байгалийг унаган төрхөнд оруулах зэрэг үзүүлэлт дээр сайн ажиллаж ирсэн гэжээ. УИХ дарга хэлэхдээ хамгийн чухал нь Монголын газрын баялагийг ашиглах тал дээр МУ-д ашигтай байх тал дээр аль аль талдаа үр ашигаа өгсөн төсөл байх ёстойг тэмдэглэв. (Зууны Мэдээ)

Маргааш сонгууль болбол...

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд 2006 оны 10-11 сард хийсэн олон нийтийн санал бодлын судалгааг толилуулж байна. Судалгаанд УБ, Ховд, Дорноговь, Дорнод, Баянхонгор аймгуудын 1775 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2006 оны 10-р сарын 27-ноос 11 сарын 3-ныг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөөг харьцуулсан байдлаар харуулав. Хэрвээ маргааш сонгуул болбол та саналаа өгөх үү гэсэн асуултад хөдөөд 52,8 хувь, харин УБ хотод 57 хувь нь дэмжсэн талаар хүснэгтээр харуулжээ. (Өнөөдрийн Монгол)

Нефть болосвруулах үйлдвэр байгуулна

2012 онд Тамсагбулагт 500 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг саяхан болж өнгөрсөн АМГТХЭГ-ынхан газрын тос олборлогч аж ажуйн нэгжүүдийн уулзалтын үеэр ярьжээ. Ирэх жилээс энэ газарт 150 гаруй цооног нэмж өрөмдөн 100 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн байна. Ингэснээр манай улс газрын тосыг жинхэнэ утгаар нь олборлож, экспортлодог орны тоонд орох гэнэ. Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортоос улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Мөн дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть 58 доллар байгаа аж. (Өнөөдрийн Монгол)

 
11 сарын 8, 2006
Wednesday, 08 November 2006
Америкийн компани 40000 айлын орон сууцыг сонирхож байна

АНУ-ын “Стоунлай” компани нь Америк, Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн төлөөлөгчид, Монголын нөхцлийг судалж, банк, санхүүгийн орчинтой танилцаад Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 40000 айлын орон сууц хөтөлбөрийг сонирхжээ. “Стоунлай” компанийн захирал Жорж Чалмерс Ерөнхийлөгчид бараалхах үедээ уг төслийг санхүүжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. (Өнөөдөр)

Хөгжлийн санд энэ онд 150 тэрбум төгрөг төвлөрнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Гэнэтийн ашгийн албан татвараас олсон орлогыг тус санд төвлөрүүлж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 150 тэрбум төгрөг хуримтлагдах төлөвтэй байгаа аж. Дараа жил 217 гаруй тэрбум төгрөг төвлөрнө гэлээ.