MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
ҮЭХороод Монголын төмөр замын удирдлагууд улсын хөрөнгийг буруугаар ашиглаж байна гэв
Friday, 01 December 2006
Монголын төмөр замын Улаанбаатар дахь вагон депо болон Татах хэсгийн ҮЭ-ийн хорооноос дээд албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хувьдаа хөрөнгө завшиж байгаа гэх мэдээллийг Пүрэв гарагт сэтгүүлчдэд өгсөн юм.
 
Өдөр Тутмын Сонинуудын Холбоо төсвийн саналыг эсэргүүцэж байна
Thursday, 30 November 2006
dailynewspsmallmi Улаанбаатар хотод байдаг өдөр тутам хэвлэгдэн гардаг гол гол сонингуудын Пүрэв гарагийн дугаарын хоёрдугаар нүүрт Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо УИХ-ын гишүүн бүрт 250 сая төгрөгийн (214,776 ам.доллар) төсвийн саналыг баталсан явдлын эсрэг буюу иргэний хөдөлгөөнүүд болон улс төрийн намуудтай ижил байр суурьтай байгаа тухай мэдэгдэл хэвлэгдсэн байна.

“Энэ бол АВИЛГАЧДЫН бус АРДЧИЛСАН парламентын үйл ажиллагааг сурталчлахад зориулсан талбай. 250,000,000 төгрөгийн авлигыг эсэргүүцэж байна” гэж уг мэдэгдэлд бичжээ.

 
Өмгөөлөгч нар авилгалын хэргийг буруу шүүсэн гэж үзэж байна
Wednesday, 29 November 2006
Улсын Гаалийн Ерөнхий Газрын дарга асан Х. Баатар болон бусад 10 ялтны хэргийн талаар анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг Давж Заалдах Шатны Шүүх дахин авч хэлэлцлээ гэж албаны хүмүүс Лхагва гарагт мэдээллээ.  

“Бид анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг давж заалдах хүсэлтээ өнөөдөр гаргаж, маргааш Дээд Шүүхэд өгнө” гэж Баатарын өмгөөлөгч нар шүүх танхимын гадаа мэдэгдэв.

 
Авилгалын эсрэг ёс зүйн өндөр шаардлага байх ёстой гэж иргэний байгууллагууд уриалж байна
Monday, 13 November 2006
Транспаренси интернэйшнл болон Соёмбо үндэсний хөдөлгөөний удирдлагууд, авилгалтай тэмцэх байгууллагын тэргүүн болон дэд тэргүүнийг тоилох асуудал олон нийтэд нээлттэй явагдах ёстой бөгөөд энэ хариуцлагатай албаны хүмүүс ёс зүйн өндөр шаардлага хангасан байх ёстой хэмээн Даваа гаригт мэдэгдлээ.
 
2006 оны судалгаагаар Монгол улсын Авилгалын зэрэглэл буурсан дүнтэй гарчээ
Tuesday, 07 November 2006
mglmoney22006 оны Авилгалын Индексийн зэрэглэлээр Монгол улс нийт 163 улс орнуудын 99-д орсон байна хэмээн Трансперэнси Интернэшиналаас Даваа гаригт мэдэгдэв. Авилгалын эсрэг шинэ хуулийг өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд авилгалын эсрэг ажиллах бие даасан байгууллагыг хараахан байгуулаагүй байгаа ч шинэ гаргасан зэрэглэлийн дүнгээр Монгол улс 2005 онд 85-рт орж байсан бол одоо 14 байрыг ухарсан дүнтэй гарчээ.