MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008


Дампуурсан ХЗХ-ын хохирогчид ХЗДХЯ дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна
Monday, 04 December 2006
dec4 004mi Дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын хохирогчид Даваа гарагийн өглөөнөөс эхлэн Хууль зүй, Дотоод хэргийн Яамны байрны уулзалтын өрөөнд өлсгөлөнгөө үргэлжлүүлж эхлэв. Хохирогчид өлсгөлөнгийнхөө туршид уулзалтын өрөөнд байж, хоноглох бөгөөд тэд хохиролыг даруй барагдуулах арга замыг хайж байна.

Бүтээн байгуулалт, Хөгжлийн сан Хадгаламж, Зээлийн хоршооны хохирогч Х.Оюунцэцэг "Энд бид наймуулаа байна, бид хохиролыг маань барагдуулах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Бид Засгийн газарт шахалт үзүүлэхээр энд ирээд байна, ингэж л УИХ-ын чуулганаар бидний хохиролын талаар авч хэлэлцэхэд туслана," гэж ярив.

 
МАСЗХ нийгэм, залуучуудын асуудлаар төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг барьжээ
Tuesday, 21 November 2006
Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос өнгөрөгч пүрэв гаригт төрийн албан хаагчид буюу багш, шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагуудын ажилтнуудын дундаж цалин 300,000 төгрөг болгох шаардлагатай байгаа зэрэг нийгмийн асуудалд санал, санаачлага тавьсан өргөх бичгийг төрийн өндөрлөгүүдэд өргөн барьсан байна. 
 
ТББ-ууд ОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
Tuesday, 14 November 2006
Төрийн Байгуулалтын Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Олон нийтийн Радио Телевизийн (ОНРТ) тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд улс төрийн нам болон хувийн ашиг сонирхол нь Монгол улсад олон нийтийн радио телевизийн хөгжлийг хойш татаж байгаа тухай дүнг Лхавга гарагт тус байнгын хорооны хуралдаан дээр танилцуулах юм.
 
Бүх ард түмний их хуралдайд царцуулсан мөнгөний тооцоог зохион байгуулагчид нь гаргалаа
Tuesday, 14 November 2006
Монголын Үндэсний Фронт  хөдөлгөөний тэргүүнүүд болох Г.Уянга болон Г. Баасан тэргүүтэй хүмүүс мягмар гаригт “Бүх ард түмний их хуралдай”-д зарцуулсан мөнгөний тайланг танилцууллаа.
 
Сүхбаатарын талбайд болсон Бүх ард түмний Их хуралдай өндөрлөв
Wednesday, 08 November 2006
nov8 016miТөрийн бодлогыг өөрчлөх зорилгоор зохион байгуулагдсан Бүх ард түмний анхдугаар Их хуралдайн санал асуулгын дүн гарч, төрийн гурван өндөрлөгийн тухай гаргасан тогтоолыг Их хуралдайг зохион байгуулагчид танилцууллаа хэмээн Иргэний хөдөлгөөний удирдагч Лхавга гаригт Сүхбаатарын талбайд мэдэгдлээ.
 
Бүх ард түмний Их хуралдай Төр засаг, Ашигт малтмалын талаар хэлэлцэв
Monday, 06 November 2006
apc 098smallmiУлаанбаатар хот, хөдөө орон нутгийн ойролцоогоор 1000 орчим иргэд Бүх Ард түмний анхдугаар Их хуралдай эхлэхэд Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүдийн гишүүдтэй нэгдэж Монголын ашигт малтмалын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын хариуцлагын талаар үгээ хэллээ.
 
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Хүний хөгжилд анхаарлаа хандуулах ёстой
Tuesday, 31 October 2006
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх жилийн төсөв, Үндсэн чиглэл, мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлэв.
 
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг явуулсан цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж байна
Tuesday, 31 October 2006
Нийслэлийн цагдаагийн газар сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдэгдэл, нэхэмжлэлийг цагдаагийн дээгүүр албаны хүмүүс бид зөвхөн хуулийн хүрээнд ажилласан хэмээн мэдэгдэж эсэргүүцлээ.
 
Хөдөлгөөнүүд ард иргэдээс уучлалт гуйлаа
Monday, 30 October 2006
МЧАХ-ны тэргүүн Г.Баасанг баривчилсантай холбоотой эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэний хөдөлгөөний гишүүд, удирдагч нар өнгөрсөн пүрэв гаригт зам хааж, чирэгдэл учруулсанд ард иргэдээсээ даваа гаригт албан ёсоор уучлалт гуйлаа.

 
Г.Баасан торгууль төлсөний дараа суллагдав
Friday, 27 October 2006
Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн түр саатуулах төвөөс Баасан гаригийн үд дунд сулласан гэж албаны хүмүүс мэдээлжээ.
 
Иргэний Хөдөлгөөнүүд: Г.Баасанг суллах ёстой гэв
Thursday, 26 October 2006
protest 005miИргэний хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд болон жагсагчид Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасанг хорьж саатуулаад байгааг буруушааж, түүнийг даруй суллахыг шаардан Засгийн газрын ордон руу дайрч Улаанбаатар хотын төв замыг үдээс эхлэн бүхэл оройн туршид хаасан байна.
 
Иргэний Хөдөлгөөний Тэргүүнийг Дүүргийн шүүгчийн захирамжаар баривчилжээ
Wednesday, 25 October 2006
Монголын Чөлөөт Ахмадын холбооны тэргүүн Г.Баасанг Чингэлтэй дүүргийн шүүгч Ц.Түмэндэлгэрийн захирамжаар Нийслэлийн Цагдаагийн газраас Лхавга гаригийн үдээс хойш баривчилсан гэж тус дүүргийн цагдаагийн ажилтнууд Лхавга гаригийн орой мэдээлэв.
 
Өлсөгчид хохирлоо барагдуулахын тулд тэмцсээр байна
Wednesday, 25 October 2006
hs 008miХЗХ-дын хохирогчид 9,000 гаруй хэмээх хохирогчдын хохирлыг төсвийн мөнгөнөөс барагдуулах нь хуулийн дагуу биш хэмээн үзэж байгаа Засгийн газрын албан тушаалтнуудын мэдэгдэлд бууж өгөхгүй хэмээн лхагва гаригт өлсгөлөн зарласнаас хойш аравдах өдрөө өнгөрөөж байна.
 
Бүх ард түмний хуралдай Сүхбаатарын талбайд болох гэж байна
Tuesday, 24 October 2006
ТББ-уудыг оролцуулан 8 иргэний хөдөлгөөнөөс бүрдэх Монголын Үндэсний Фронт Сүхбаатарын талбайд 11-р сарын 6-8 хооронд Бүх ард түмний хуралдай зохион байгуулна гэж тус хөдөлгөөнийхөн мягмар гаригт мэдэгдэв.
 
Өлсгөлөн зарлагчид шаардлагаа УИХ-ын гишүүдэд хүргэхийг хүсч байна
Monday, 23 October 2006
ХЗХ-дын хохирогчид даваа гаригийн 12 цагт өөрсдийн шаардах бичгийг УИХ-ын эмэгтэй гишүүдэд өгөх гэж байхдаа төрийн ордноос хөөгдсөн байна.
 
Эмч нар ажилдаа орлоо
Wednesday, 18 October 2006

 ХСТ-ийн эмч нар ажилдаа эргэн орлоо. Засгийн газар Л.Гүндалай сайдыг буруу шийдвэр гаргасан гэж үзсэн бөгөөд шинэ даргыг сонгон шалгаруулах хүртэл түр Л.Төмөрбаатар гэдэг хүнийг ХСТ-ийн даргаар засгийн газар тавьсан байна.

 
Алдах юм юу ч үлдсэнгүй гэж хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид ярьж байна
Tuesday, 17 October 2006
Дампуурсан ХЗХ-дын найман хохирогчид 9000 орчим хохирогчдын 50 сая гаруй ам.долларын алдагдлыг Монголын засгийн газраар барагдуулахын тулд хамгийн эцсийн арга болгож өлсгөлөн зарласан гэж мягмар гаригт өлсөгчид мэдэгдэв. Гэсэн хэдий ч засгийн газрын албанаас ирж байгаа хариунуудаас үзэхэд, цаашид алдагдлыг нөхөн барагдуулах талаар төлөвлөгөөг гараагүй байна.
 
Эмч нар Гүндалайг уучлалт гуйхыг шаaрдаж байна
Monday, 16 October 2006
Өнгөрсөн долоо хоногт ажлаас халагдах өргөдөл гаргасан ХСТ-ийн эмч нар өнөөдөр өөрсдийн гурван шаардлагыг Гүндалай сайдад тавьсан бөгөөд тэдний шаардлагыг хангасны дараа ажилдаа эргэн орно гэлээ.
 
Шалгасан гишүүд сайдын буруу гэж үзэж байна
Friday, 13 October 2006

УИХ-ын гишүүн С.Ламбаа, Г.Адъяа болон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б. Батсэрээдэн , ЭМЯ-ны  тусламжийн газрын дарга Ш. Жаргалсайхан нар баасан гаригт   “Хавдар судлалын үндэсний төв”-ийн бодит байдалтай танилцаж, өнөөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Л. Гүндалайн буруу хэмээн дүгнэлээ.

 
“Хавдар судлалын үндэсний төв”-ийн 117 эмч, сувилагчид халагдах өргөдлөө өгчээ
Thursday, 12 October 2006
moh1 “Хавдар судлалын үндэсний төв”-ийн 117 эмч, сувилагчид өчигдөр халагдах өргөдлөө өгцгөөсөн гэж эмнэлгийн эх сурвалж МонИнфод пүрэв гаригт мэдэгдэв. Өнөөдөр тэд ЭМЯ-ны үүдэнд Эрүүл Мэндийн сайд Л. Гүндалайг огцрохыг шаардсан самбаруудыг тавин, тэдэнтэй уулзахыг шаардаж байв.
 
Захиралууд: ҮОНРТ намын эрх ашгийн төлөө үйлчилсээр байна гэв
Tuesday, 10 October 2006
Намын эрх ашгийн талаар ярьдаг, намын төлөө ажилладаг ҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд байхыг би үгүйсгэхгүй хэмээн Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн (МҮОНРТ) Ерөнхий Захирал М.Наранбаатар ярьж байлаа.
 
Хохирогчид хоёр талд хуваагдаж, эсэргүүцлийн жагсаал хийж байна
Tuesday, 10 October 2006
random 041Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид өнөө өглөө лоозон барин ордны өмнө жагслаа. 22 дампуурсан хоршоодын хохирогчид нэг л зорилготой боловч шинээр бүрдсэн хороодууд асуудалд хоёр өөр янзаар хандана гэж байна.
 
Хадгаламж Зээлийн Хоршоодын хохирогчид Засгийн газрын ордонд очиж жагслаа
Monday, 02 October 2006
protest 048УИХ-ын намрын чуулган эхлэх эхний өдөр буюу өнөөдөр 11 цагт дампуурсан Хадгаламж Зээлийн Хоршоодын (ХЗХ) хохирогчид Сүхбаатарын талбайд жагслаа. Уриа лоозон барьж, төрийн ордны арын хаалганы шатан дээр үг хэлж байсан хохирогчид УИХ-ын 76 гишүүн тус бүрт тулган шаардах бичгээ хүргүүлэхийг оролдож байна хэмээн ярьж байлаа.