|
Friday, 15 September 2006 |
Говийн зүүн хэсэгт домогт
Шамбалын орон дахин сэргэлээ. 9-р сарын 10-ны ням гаригт хэдэн мянган
монголчууд болон гадаадын зочид үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл баярт
үйл явдлыг тэмдэглэхээр Дорноговь аймгийн Хамрын хийдэд цуглав. Тэдний баяр
хөөрийн гол шалтгаан Калачакра Тантра сударт өгүүлсэн Шамбал хэмээх
гэгээрлийн орны дурсгалт хөшөөний барилга дууссантай холбоотой юм. Тус
билэгдлийн цогц барилга нь 108 суварга ба гурван том хаалгатай нь 19-р зууны
Буддын нэрт уран бүтээлч Данзанравжаагийн гаргасан зургийн дагуу болжээ.
|