|
Thursday, 07 December 2006 |
|
Саяхан Үндэсний Аудитын газраас Засгийн газрын
2000-2010 он хүртэл хэрэгжүүлж буй “100,000 Нарны гэр” Үндэсний хөтөлбөрийн
хэрэгжилтэнд шалгалт хийжээ. Тайлангаас үзэхэд, санхүүжилтийг зарцуулах ёстой
зүйлд зарцуулаагүй, санхүүгийн баримт материал дутуу, холбогдох газрууд малчдад
зорилтот тоо хэмжээнд хүртэл цахилгаан үүсгүүр нийлүүлээгүй, хяналт тавиагүй
зэрэг зөрчил илэрсэн байна.
|
|
|
Tuesday, 05 December 2006 |
|
Монгол улсын Засгийн газрын ажилтнууд Оросын хөрөнгө оруулалттай Восток Нефть Газ компанитай 2005 оны 10-р сард гарын үсэг зурсан тогтвортой байдлын гэрээний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж Засгийн газар болон тус компанийн албаны хүмүүс хэлэв.
Үйлдвэр, Худалдааны сайд Б.Жаргалсайхан, "Монгол улсын Засгийн газар Восток Нефть Газ компанитай түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Би хувьдаа энэ төслийг дэмжиж байгаа яагаад гэвэл энэ төсөлд Монгол улсад ашигтай төсөл; ажлын байрыг нэмэгдүүлнэ, Монголын ард түмэн энэ үйлдвэрээс илүү орлого олно, Монгол дах бинзений үнийг бууруулна энэ үйлдвэрлэлийг дагаад өөр олон бүтээгдхүүн үйлдвэрлэнэ гэх мэт ашигтай" гэж Даваа гарагт МонИнфод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
|
|
|
Wednesday, 29 November 2006 |
|
Түлш эрчим хүчний яамнаас 50
вт-ын 21,500 ширхэг нарны зайн цахилгаан үүсгүүр нийлүүлэх олон улсын тендерийг 12
сарын 12
хүртэл нийт 15 хоногийн хугацаатай дахин зарлаад байна. Яамны холбогдох албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, өмнөх тендерт оролцсон компаниудын санал болгосон үнэ нь Засгийн газраас баталсан 8 тэрбум төгрөгийн төсвөөс хэтэрсэн учраас цуцлагдаж, тендер дахин зарлагдах болжээ.
|
|
|
Tuesday, 28 November 2006 |
|
Уланбаатар
хоттой хамгийн бага холбоотой байдаг гэгддэг Монгол Улсын баруун хязгаар дахь
маш олон өрхүүд өнөөг хүртэл телевизийн ганцхан сувгийг хүлээн авч үзэх
боломжтой байсан бол Засгийн газраас явуулж буй төслийн хүрээнд тун удахгүй
нийслэл хотоос дамжуулдаг дөрвөн өөр сувгийг үздэг болох нь.
|
|
|
Tuesday, 21 November 2006 |
|
Барилгын судалгаа, сурталчилгаа, мэдээллийн
“Координат” төв тус салбарт ажил эрхэлдэг зарим байгууллага, аж ахуй нэгжтэй
хамтран маргааш барилгын чанарын менежмент, түүнийг боловсронгуй болгох
асуудлаар семинар хийх гэж байгаа талаараа мэдээллээ.
|
|
|
Friday, 17 November 2006 |
|
Түлш
эрчим хүчний яамаас зарласан малчин өрхүүдийг нарны зайн цахилгаан үүсгүүрээр
хангах олон улсын тендерт хамгийн бага үнийн санал өгсөн гэгдэх Солонгосын “Л -Систек”
компанийн зөвлөх Ди.Жей.Робертс тус тендерийг Түлш Эрчим хүчний Сайд хүчингүй болгож
дахин зарлах гэж байгааг нь хууль бус, тиймээс олон улсын шүүхэд хандахад бэлэн
байгаа талаар мэдэгдэв.
|
|
|
Wednesday, 08 November 2006 |
|
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны ажилтнууд Монгол руу орж ирэх Олон улсын ярианд асуудал гарсантай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт тус хорооноос хэн хууль бус үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг олж тогтоох зорилгоор компаниудад шалгалт хийж эхэлсэн талаар ярьж байна.
|
|
|