MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Өвөлжилтийн бэлтгэл бараг дууссан гэж ХХАА Яамнаас мэдээлэв
Wednesday, 15 November 2006
valleyЗуншлага муу байсан зургаан аймаг өвлийг өнтэй давж чадахаар боллоо гэж Хүнс Хөдөө Аж ахуйн яамны ажилтан Даваа гарагт мэдэгдэв. Тус яамнаас өвөлжилтийн бэлтгэлийн ажил 85-97 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж хэлсэн хэдий ч зарим аймгийн Засаг дарга нар ирэх хэдэн сарын хугацаанд өвөл зудтай болж хүндэрвэл тэдэнд зөвхөн нэг л өдрийн нөөц бий гэж хэлж байгаа юм.
 
Монгол улс МХЗ-ын зорилтуудыг удаашралтай хэрэгжүүлж байна гэв
Tuesday, 17 October 2006
Монгол улс Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлсэн байдал удаашралтай мөн зарим нэг гол гол зорилтуудын хувьд хангалтгүй гүйцэтгэлтэй байна гэж хөгжлийн гурван институтын гаргасан тайланд дурьджээ.
 
Яамдууд газрын тос, шатахууны үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаар бодолцож байна
Thursday, 05 October 2006
УИХ-ын намрын чуулган Монголын эрчим хүчний салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орж ирж байгаатай холбогдуулан дотоодын хөгжлийн асуудалд хамгийн ихээр анхаарах болно гэж төрийн зүтгэлтнүүд мэдэгдлээ. 2002 онд засгийн газраас гаргасан газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх ба эх орны үйлдвэрлэлээр дотоодын зах зээлийг хангах зорилготой 2010 он хүртэлх төлөвлөгөө цэцэглэн хөгжихөд тун ойртоод байна гэж төрийн албан тушаалтнууд ярив.
 
АХБ Монгол улсад Төсөл хэрэгжүүлэх зорилгоо өөрчлөв
Friday, 22 September 2006

Монгол улсад гарсан зарим нэг өөрчлөлтүүд нь Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Монгол улсад төсөл хэрэгжүүлэх стратегиа өөрчлөхөд нөлөөллөө хэмээн тус банкны төлөөлөгч Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ дурьдав.

Баасан гаригийн өглөө АХБ-ны Суурин Төлөөлөгчийн Газрын Захирал Адриан Рутенберг " Монгол улсын Засгийн газрын зорилго болоод банкныхаа хөгжлийн төслийн зорилтуудтай уялдуулах зорилгоор бид хөтөлбөрөө өөрчлөн шинэчлээд байна" гэж МонИнфод ярьсан юм.

 
Улсын яамдууд эрчим хүчний үйлдвэрлэлийн төрөл ангийг нэмэгдүүлэх санаатай байна
Saturday, 16 September 2006
fifta 054Өнгөрсөн долоо хоногт төрийн албан тушаалтнууд өргөн цар хүрээтэй нүүрс болон усан цахилгаан станц байгуулах, мөн салхи болон нарны эрчим хүчийг нэмэгдүүлэх бололцооны тухай төлөвлөгөөг баталжээ. Оросоос баруун гурван аймагт одоо хүртэл эрчим хүч экспортлодог Монгол улсын хувьд бүх эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэж, Хятад ба орост экспортлохыг эрмэлзэж байна.

 
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд найдвартай дотоодын нислэг шаардлагатай байна гэж EzNis-ээс мэдэгдлээ
Friday, 08 September 2006
Өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэн тухайгаа өнгөрсөн 7-р сард зарлаад байгаа дотоодын шинэ авиакомпани болох EzNis Эйрвэйс компани гол гол хот суурин газруудад удахгүй нислэг үйлдэхээр болоод байгаа талаар гэж тус компанийн ажилтан мэдэгджээ. Тус компани Иргэнийн Нисэхийн Газар болоод Зам, Тээвэр Аялал жуулчлалын яамнаас лицензээ авахаар хүлээж байгаа болохоор тус компаний ажилтнууд сэтгэл өндөр байгаа юм.
 
Хилийн чанадаас Монгол руу орж ирэх утасны дуудлага ажиллахгүй байна
Wednesday, 06 September 2006
2006 оны 9-р сарын 1-нээс эхлэн гадаад орнуудаас Монгол улс руу МобиКомын гар утсанд дуудлага орж ирэхээ болсон билээ. Мөн зарим энгийн утас руу хилийн чанадаас дуудлага орж ирэхгүй байгаа талаар Монгол улсад холбоо харилцааны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэргэжилтнүүд мэдэгдлээ.