|
Wednesday, 13 September 2006 |
Европын Сэргээн Босголт
Хөгжлийн Банкны (ЕСБХБ) ерөнхийлөгч Жан Лемьер өчигдөр Улаанбаатар хотын
Хасбанктай 5 сая ам. долларын зээлийн гэрээ хийж, гарын үсэг зурлаа. Мөн тус
банкны харилцагчдын импорт ба экспортын санхүүжилтийг дэмжихийн тулд нэмэлт 1
сая ам. долларын худалдааны санхүүжилтийг олгохоор болов. Энэ нь ЕСБХБ-наас
Монголын санхүүгийн байгууллагад оруулж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. XacБанк
нь жижиг бизнес ба хувь хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зээл, санхүүгийн зээл
олгодог Монголын хоёрдах том бичил зээлийн санхүүгийн байгууллага юм.
|